Нийт малчид, иргэд тээвэрчдийн анхааралд! Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар цас ахиу оржээ.
Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар цас ахиу оржээ.
Шөнийн 23.00 цагаас орсон цас өглөөний 9.00 цагийн байдлаар
Баруун-Урт,Асгат, Мөнххаан,Сүхбаатар, Түмэнцогт,Уулбаян сумын нутгаар
орж байна. Цасны зузаан тус сумдад 1-5 см-ээр нэмэгджээ.Өнөөдөр 14-17
цаг хүртэл нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжлэн орох төлөвтэй
байна. Иймд нийт, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлыг гүйцэтгэн дулаан хувцаслаж халтиргаа гулгаанаас болгоомжлон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун түлшний хангамжаа сайн бэлтгэж замд гарахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас анхааруулж зөвлөж байна.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 199