Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД : ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛИЙН ТУХАЙД

2018-02-26

     «Хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү зов. Тэртээ тэргүй чамайг яг дуурайна. Иймээс өөрийгөө л хүмүүжүүл!» гэсэн үг байдаг.  Гэсэн хэдий ч эцэг эхчүүд бидэнд бодож үзүүштэй зүйл байна аа.
    Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бид юугаа ч хайрладаггүй. Гэхдээ хайр халамжаа хэтрүүлбэл хүүхдийн биеэ даах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, авьяас чадвараа өв тэгш хөгжүүлэх явцад том саад учруулж мэднэ. Эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг зарим ноцтой алдааны талаар товч өгүүлье.
        Хүүхэддээ эрсдлийг мэдрэх боломж өгөхгүй байна. Хүрээлэн байгаа орчин маань алхам тутамдаа эцэг , эхчүүдээс үр хүүхдүүддээ анхаарал халамжаа улам   ихээр тавих шаардлагатай   тийм  цаг үед бид амьдарч байна.  Иймээс бид хүүхдээ хамгаалах гэж амиа тавьдаг. Гэхдээ юманд учир бий. Гадаа тоглож байгаад өвдөг тохойгоо шалбалах, хэд хэдэн удаа нилээд сайн ойчих зэрэг нь хожмоо хүүхдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой болохыг сэтгэл судлаачдын туршлага баталжээ. Энэ бүхнийг туулаагүй хүүхэд хэт болгоомжтой, аймхай хулчгар зантай болж болзошгүй гэнэ. Мөн өсвөр үеийнхэн хоорондоо муудаж сайдаж байсан хэдий ч  бие биеэ хүндлэн, хайрлаж, сайн сайхныг  мэдэрч, илүү нарийн мэдрэмжинд бэлтгэгдэх ёстой аж. Эцэг эхчүүд энэ бүхнээс хүүхдээ хаацайлаад байвал ихэмсэг, дээгүүр зантай хирнээ өөртөө итгэлгүй нэгэн төрж магадгүй гэнэ.
       Бид хэт яаран туслахаар тэмүүлдэг  30 жилийн өмнө хүүхэд бүрийн эзэмшсэн байсан тодорхой чадваруудыг өнөөгийн хүүхэд залуучууд огт мэдэхгүй байгаа нь харагддаг. Яагаад гэвэл бид хүүхэддээ туслахыг хэт яаравчилснаар асуудлыг өөрөө шийдэх, хүнд байдлаас гарах арга замаа олоход нь саад болж байдаг. Эцсийн эцэст хүүхэд маань энэ байдалд дасаж орхиод “хүний гар харсан” нэгэн болох магадлал өндөр.
       Бид хэтэрхий хялбар, хөнгөн зүйл дээр хүүхдээ магтан дөвийлгөдөг  Бяцхан жаалуудын хувьд хэрэгтэй хандлага боловч хүүхэд өсч томрохын хэрээр түүнийг ээж ааваас нь өөр хэн ч магтахгүй байгааг ажиглан тэдний үгэнд эргэлзэж эхэлдэг. Магтуулах сайхан ч, магтуулахаар гавьяа байгуулаагүй гэдгээ тэд ойлгодог болно. Иймээс магтаалд нийцэхийн тулд луйвардах, хуурч мэхлэх, сүр бадруулах, хэтрүүлэх зэрэг үйлдлийг хийж эхэлдэг. Өсч томорсон хойноо энэ бүх дутагдалтай гаа тэмцэхэд хүнд, бараг л боломжгүй байх болно.
       Татгалзаж чадахгүй байх. Хүүхэдтэйгээ цаг үргэлж л нялуураад байж огт болохгүй. Хүүхэд аав ээждээ 1 удаа гомдсоноо хялбархан мартаж чаддаг бол хэт эрхэлсний уршгаас насан туршдаа салж чаддаггүй. Иймээс хүүхэддээ “үгүй”, “чадахгүй”, “одоогоор боломжгүй” гэх мэт татгалзсан хариу өгөхөөс бүү ай. Харин хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцдэг болгож сурга. Бид голдуу шагнал болгож хүссэн зүйлийг нь авч өгдөг. Гэрт хэд хэдэн хүүхэд байвал “бусдыг нь орхилтой биш” гээд адилхан авч өгнө. Энэ бол туйлын буруу зүйл юм. Нэг хүүхдийн гавьяагаар нөгөөдүүл нь авах ёсгүй шагналыг авч байгаа хэрэг болно. Амьдрал дээр ийм юм хэзээ ч байхгүйг ойлгуул. Гэр бүлийн харилцаа үргэлж материаллаг урамшуулал дээр явагдаад байвал хүүхдүүд дотоод сэтгэл, хайр энхрийллийн алиныг ч эрхэмлэхээ болих аюултай.
    Бид өөрсдийн гаргаж байсан алдааны талаар ярьдаггүй  Нэг л өдөр хүүхдийн чинь даль жигүүр нь ургаж гүйцээд бие даасан амьдралд орох цаг ирнэ. Үүнээс өмнө л амжиж тэдний насан дээр ямар алдаа гаргаж, яаж засаж байснаа, үүнээс юу сурч хоцорсноо сайн ярьж өгөөрэй. Гэхдээ хэт номлож болохгүй. Тэгвэл хүүхэд шууд л эсэргүүцэх болно. Сэтгэн бодох чадвар, эсвэл авьяас билэг нь нас биед хүрч байгаагийн шинж гэж бид андуу боддог . Ухаантай, авьяастай хүүхэд бодит амьдралтай нүүр тулахад бэлэн болсон гэж олон эцэг эх үздэг байна. Огтхон ч тийм биш. Тодорхой нэг талын авьяастай хүүхэд бусад бүх юмыг чадах албагүй. Ер нь “одоо л хүүхдээ эрх дураар нь тавьж болно” гэсэн тодорхой цаг байхгүй. Хамгийн шилдэг арга нь хүүхдийнхээ үе тэнгийнхнийг ажиглаад үз. Тэд таны хүүхдийг бодвол харьцангуй эрх чөлөөтэй, илүү бие даасан байдалтай байвал та хүүхдийнхээ түвшинг хязгаарлаад байж гэсэн үг.
            Бид хүүхдээсээ шаарддаг зүйлийг өөрсдөө хийдэггүй  Хариуцлагатай эцэг, эхийн гол үүрэг бол хүүхдийнхээ амьдралын хэв загварыг зөв тогтоож өгөх явдал юм. Үүний тулд өөрсдийн чинь амьдралын хэв загвар зөв байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд та нарын үгийг биш, үйл ажиллагааг чинь дагана. Дэлхий даяар нэрд гарсан нэгэн сурган хүмүүжүүлэгч «Хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү зов. Тэртээ тэргүй чамайг яг дуурайна.  Иймээс өөрийгөө л хүмүүжүүл!» гэсэн мэргэн сургаалийг цаг ямагт санаж явахад илүүдэхгүй болов уу.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%