Энэ сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Ус цаг уур орчны шинэ орчны шинэлжилгээний албанаас хүргүүлж буй энэ сарын цаг агаарын төлөв байдлыг та бүхэнд хүргэж байна.
Сүхбаатар аймгийн нутаг: энэ сард цаг агаар дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн энхий хагаст хүйтэн шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Хоёр дугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Гурав дугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байх таатай мэдээ байна.
Энэ сард Эрдэнэцагаа орчмоор 5-7.3 mm бусад нутгаар 0.4-5 мм цас орох бөгөөд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зариа газраар бага зэргийн цас, Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүртэл ширүүсч гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174