Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2018-03-01

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгччдийн Хурал 2018 оны 3 дугаар сарын 1-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаан 10.30 минутад эхэлж 8 тэргүүлэгч оролцож, ирц 72.2 хувьтай байв. Тус хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцсэн байна.Үүнд: 

1. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны тов зарлах тухай

2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг хуваарилах  тухай

3. Өмчийн асуудал \барилга актлах\-ын тухай

4. Ой тэмдэглэх тухай а. Аймгийн цагдаагийн газрын 80 жилийн ой

                                       б.Өндөр-Улаан сумын Ерөнхий Боловсролын Дунд Сургуулийн 80 жилийн ой

                                       в.Цэцэрлэг сумын Ерөнхий Боловсролын Дунд Сургуулийн 80 жилийн ой

5. Монгол улсын цол хүртээх,одон медалиар шагнуулахаар уламжлах тухай


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%