"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага төслийн уулзалт дахь нэгдсэн уулзалт аймгийн нутгийн удирдлагын ордонд боллоо.Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Т.Мөнхболд болон боловсролын байгууллагын хамаарал уялдаа бүхий салбарын мэргэжилтнүүд оролцож аймгийн боловсролын 2018 оны төсөв тулгарч буй асуудал, шийдэх боломжууд танилцуулга илтгэлийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа танилцууллаа.
Уг төсөл 2016, 2017 онуудад Архангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн сумдуудад амжилттай хэрэгжиж байсан бол 2018 онд Өвөрхангай аймаг болон манай Сүхбаатар аймгийн зорилтод Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар сумдуудад хэрэгжихээр боллоо.
Төслийн зорилго: Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулна.
Энэхүү төслийн хүлээгдэж буй үр дүн
1. Аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй ил тод байх түвшин нийгмийн эгэх хариуцлага нэмэгдэнэ.
2. Сургуулийн түвшний төлөвлөлт, хяналтад эцэг эхчүүдийн оролцоо сайжирна.
Төслийг хэрэгжүүлэгч: Дэлхийн банк, нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл
Хэрэгжүүлэгч: Глобал интернэшнл төв ТББ
Түнш байгууллагууд: "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Ил тод тод байдлын түншлэлийн сан.
Хамтрагч төрийн байгууллагууд: Боловсрол соёл, шмнжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар
Төслийн санхүүжилт 650.000 ам.доллар
Төслийн хугацаа: 4 жил
Зорилтот бүлэг: Архангай, Баян-Өлгийг, Булган, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн 20 сум (хүүхэд, эцэг эх, багш, олон нийт төрийн бус байгууллагууд)
