Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ДАЛД УТГА АГУУЛСАН АЛДАРТАЙ ОНЦЛОХ 5 УРАН ЗУРАГ

2018-03-02

      Эдүгээ ч олны гайхашралыг төрүүлдэг урлагийн тайлагдашгүй басхүү давтагдашгүй сор бүтээлүүдээс дээжлэн таван бүтээлийн сонирхолтой нууцыг хүргэж байна.
     Дэлхийд танигдсан суут уран бүтээлчдийн эдгээр ураг зургуудад хамгийн"сонирхолтой " далд утга, өгүүлэмж, агуулагддаг болохыг эрдэмтэд ийнхүү тогтоожээ.

                                            -“Мона Лиза” /Леонардр да Винчи/- 

Дэлхий дахинаа танигдсан хамгийн алдартай энэхүү уран зурагт Италийн зураач Леонардр да Винчи Лиза дел Жокондагийн хөргийг буулгасан бөгөөд 1503 оноос зурж эхэлсэн гэсэн таамаг байдаг. “Мона Лиза” уран зургийн хамгийн сонирхолтой басхүү нууц утга илэрхийлсэн өгүүлэмжийг түүний нууцлаг инээмсэглэлтэй холбон үздэг боловч Итали эрдэмтдийн олж мэдснээр Мона Лизагийн нүдэнд маш жижиг хэмжээтэй үсэг болон тоонууд байдаг гэнэ. 

Микроскопын дурангаар томруулж харсан мөртлөө эдгээр үсэг ба тоог ялгаж харахад тун бэрхтэй ба энэ нь Да Винчийн кодыг илэрхийлдэг байж болох ажээ. Баруун нүднээс “LV” үсгийг олж харах ба энэ нь “Leonardo da Vinci” нэрийг илэрхийлнэ гэж үзжээ.

Харин зүүн нүдэнд нь дан тэмдэгтүүд байх ба үүнийг хараахан тодорхойлоогүй байгаа юм байна. Магад “CE” эсвэл “B” үсэг харагдаж байгааг үгүйсгээгүй бөгөөд харин арын фон хэсэгт байх гүүрний нуман хэлбэрт “72”-ын тоо эсвэл “L”, “2”-ын тоо байж болох аж. Мөн “149” тоо харагддаг ч 4 дэх орныг нь устгасан байдаг гэнэ. Үүнийг эрдэмтэд тайлахдаа Да Винчи эл зургаа “1490” онд Миланд байхдаа зурсныг илэрхийлж байгаа юм гэж үзжээ.

-“The Creation of Adam” /Микеланжело/-

Ватикан хотноо байдаг дэлхийд танигдсан “The Sistine Chapel” сүмийн таазны гайхалтай чимэглэл зургуудыг Сэргэн мандалтын үеийн зураачид болох Микеланжело, Сандро Ботишели, Пиэтро Перужино болон Пентуриккио нарын суут уран бүтээлчид амилуулсан байдаг билээ.

Тэдний нэг болох Микеланжелог та бид Италийн сэргэн мандалтын үеийн хамгийн агуу зураач, уран барималчдын нэг байсан гэдгийг мэдэх боловч түүнийг хүний биеийн анатомийг судалдаг оюутан байсан гэдгийг тэр бүр мэдэхгүй. Микеланжело 17 настайдаа сүмийн оршуулгын газарт цогцост задлан шинжилгээ хийдэг байсан гэнэ. Энэ ч утгаараа Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Микеланжелогийн гайхамшигт “The Creation of Adam” уран зурагт хүний биеийн анатомийн бүтэц нуугдмал хэлбэрээр оршдог гэжээ.Тэдний тайлж үзснээр энэхүү зурагт хүний тархины бүтцийн далд хэлбэр оршдог байна.

“Young Mozart’s Portrait” /Pietro Antonio Lorenzoni/-

Залуу Моцартын энэхүү хөрөг зургийг түүний эцэг Леополд Моцартын хүсэлтээр Италийн зураач Пиэтро Антонио Лорензони 1763 онд зурсан гэдэг. Түүний хөгжмийн суут зохиолч Моцарт ба гэр бүлийнх нь хэд хэдэн хөргийг зурсан гэлцдэг ба энэхүү зурагт өгүүлэх далд утга нь Моцартын зүүн гараа энгэртээ хийсэн явдал билээ.

Ийнхүү аль нэг гараа энгэртээ нууж зургаа зуруулах эсвэл зургаа татуулах нь шатлан захирах эрх мэдлийн зэрэг зиндааг илэрхийлдэг байсан гэж үзжээ.

-“The Last Supper” /Leonardo da Vinci/-

Мэдээллийн технологич Слависа Пешигийн үзснээр нэрт зураачийн 1495-1498 онд зурсан гэгддэг “Сүүлчийн оройн зоог” гэх дэлхийд алдартай эл зурагт математик, одон орны тухай таавар болон далд өгүүлэмж бүхий хөгжмийн нотууд байдаг гэнэ.

Тодруулбал, ширээний хоёр талд Темпларын хөлөг баатар байх ба Есүс Христийн хажууд нярай хүүхэд тэвэрсэн хэн нэгэн зогсож байгааг тэрээр ажиглажээ. Харин Италийн хөгжимчин Жайованни Мария Палагийн олж мэдснээр гар болон талхны байрлалаас харахад хөгжмийн нотууд үзэгдсэн ба энэ нь баруунаас зүүн тийш уншигдсан байна.

Түүнчлэн Ватиканы судлаач, эрдэмтэн Сабрина Сфорза Галициа математик ба одон орон судлалын таавар байдаг гэж үзжээ. Тэрээр Леонардог 4006.03.21-4006.11.01-ний өдрүүдэд эх дэлхийг үерт автаж, ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн таамаглаж бүтээлдээ тусгасан гэж үзсэн ба энэ нь хүн төрөлхтний амьдралд шинэ эрин, шинэ эхлэлийг тавьсан гайхалтай уран зураг гэжээ.

“Prophet Zechariah” /Michelangelo/ 

Энэ бол “The Sistine Chapel” сүмийн таазны чимэг зургийн нэг бөгөөд Микеланжелогийн суут бүтээлийн нэг юм. Илэрхийлэх далд өгүүлэмжийн тухайд пап ламын ардханд дүрслэгдсэн сахиусан тэнгэрүүдтэй холбогдох ба нэгнийх нь гараараа ямар зохисгүй байдал гаргаж байгааг олох болно. Энэхүү уран зураг нь Еврейн зөнч Зекарайэгийн тухай ба Юлий II ба Микеланжелогийн харилцааг томруун илэрхийлсэн бүтээл гэгддэг аж.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%