Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Баруун-Урт хотын цом-2018 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн 2018.03.05-ны 18:00 цагт аймгийн Спортын ордонд эхлэхэд бэлэн боллоо.

2018-03-04

СҮХБААТАР АЙМАГТ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ, БАРУУН-УРТ ХОТЫН ЦОМ-2018 САГСАН                                               БӨМБӨГИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭН
 Баруун-Урт хотын цом-2018, аймгийн Биеийн тамир спортын газар үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Тэмцээний зорилго

Сүхбаатар аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, спиртлиг бус спортлог Баруун-Урт хотын иргэнийг төлөвшүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

Тэмцээнд оролцож буй багийн эзэн байгууллагуудаар:

1. Б.Отгонбаяр эзэнт Авто тээврийн төвийн баг

2. М.Идэрбат эзэнтэй Баруун-Урт хотын ЗДТГ-ын баг

3. Ө.Хүдэрхангай эзэнтэй Дөл авто сервис ХХК-ны баг

4. Б.Алтансүх эзэнтэй Ажнай авто угаалгын газрын баг

5. Б.Гөлөгсайхан эзэнтэй Дөрвөн гэгээн-Эрдэнэ хоршооны баг тамирчид

6. О.Энхбаяр эзэнтэй Ханан фитнес ХХК-ны баг

7.   .Батнасан эзэнтэй Түмэн цагаан хоршооны баг

8. Ч.Осгонбат эзэнтэй Содон телевизийн баг 

Уг тэмцээнд Баруун-Урт хотод ажиллаж амьдарч буй нийт 130 гаруй тамирчид бүртгүүлж 8 багт хуваагдаж Спиртлэг бус Спортлог хэвшлийг тогтоохын төлөө хотын цомын төлөө өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр боллоо.

Тоглолтууд: даваа, мягмар гаргийн 17:30-д аймгийн Спортын ордонд явагдана.

Тэмцээний ерөнхий шүүгч:  Х.Баатарсүх,

Талбайн шүүгчээр:  М.Ариунбат, С.Нянтайцэрэн, Д.Одбилэг,

Цагчин шүүгч: БТСГ-ын байгууллагын мэргэжилтнүүд

Нарийн бичгийн шүүгч: А.Лхагва-Очир, Э.Дарханбаяр, Ж.Болд-Эрдэнэ, С.Эрдэнэбаатар нар ажиллахаар боллоо.

Та бүхнийг урьж байна.

ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%