Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан үргэлжлэн хуралдаж.....

2018-03-13

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өмнө нь хаалттай горимоор хуралдаж байгаад завсарласан тул 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хаалттай горимоор үргэлжилж хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Аймгийн " Засаг даргыг огцруулах" асуудлыг оруулахаар олонхиороо шийдвэрлэж, улмаар нийт төлөөлөгчдийн 62,5 хувиар Засаг дарга З.Энхтөрийг огцрууллаа. Төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Раднаа овогтой Эрдэнэцогтыг 65,6 хувийн саналаар Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлахаар шийдвэрлэлээ. Шинэ Засаг даргыг батламжлах эсэх тухай шийдвэр гартал V хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 2018 оны аймгийн төсөв, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэл зэрэг асуудлыгхэлэлцэх боломжгүй тул Ардчилсан намын бүлэг хуралдаанаас завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр хурал завсарлалаа. Хурлын үргэлжлэл нээлттэйгээр үргэлжилнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%