Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал,газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүдийн уулзалт боллоо.

2018-03-13

Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал,газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөлтэй хийх уулзалт 2018.03.12-ны өдөр аймгийн Нутгийн Удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Тэргүүлэгч Ч.Ганзориг, Д.Амарбаясгалан болон аймгийн Засаг дарга З.Энхтөр, ажлын хэсгийн ахлагч орлогч дарга Т.Амарбаатар, зарим сумдын Засаг дарга нар оролцож аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж компаниудад Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаатай танилцах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр шалган дүгнэлт, зөвлөмж, чиглэл өгөх, Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах, санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал,газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүдэд хандан аймгийн нутаг дэвсгэрт тээвэр хийж байгаа Петро чайна, Дайчин тамсаг, Цайрт минерал ХХК-уудад хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байгааг хэлж Цайрт минерал ХХК-ны орон нутагт өгч байгаа 1,5 тэр бум төгрөгийг хангаллтай бус байна шүү хэмээн санууллаа .Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг "алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчлэн" сайн гүйцэтгэхийг сануулан хуулийн цоорхойг ашиглаглахгүй байхыг анхааруулж мэргэжлийн байгууллагуудын өгсөн чиг үүргийг цаг хугацаанд нь биелүүл, хаалтын төлөвлөгөөгөө аймгийн удирдлагуудад танилцуулж байх, Мэргэжлийн хяналтын байгууллагыг шалгалтаа цөөрүүлж хариуцлагаа өндөржүүлж ажил гэх зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.



                                          ХӨТӨЛБӨР

хугацаа

Үйл ажиллагаа

Танилцуулах нь:

09:00-9:10

Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөллийн уулзалт, арга хэмжээний нээлт

Аймгийн Засаг дарга З.Энхтөр

09:10-09:25

Сүхбаатар аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал

Аймгийн Засаг даргын орлогч

Т.Амарбаатар

09:30- 09:40

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухай

     Аймгийн БОАЖГ-ын дарга

Д.Гансүх

09:45-10:00

Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл

Аймгийн МХГ-ын дарга С.Сарантуяа

10:00-10:10

Аймгийн Автотээврийн төвийн мэдээлэл

Автотээврийн төвийн дарга

Б.Отгонбаяр

10:10-10:20

Нэмэлт мэдээлэл,

асуулт хариултын цаг

 

10:20-10:30

Завсарлага

 

10:40-11:00

Говьмастерс ХХК

Ажлын хэсэг

11:00-11:20

Эф Жи Пи Эм ХХК

11:20-11:40

Монгол жүюаньли ХХК

11:40-12:00

Сунхун голд ХХК 

12:00-13:00

Цайны цаг

13:20-13:40

Эм Эл Цахиурт Овоо ХХК

Ажлын хэсэг

13:40-14:00

Макс-Ойл ХХК

14:00-14:20

Ананд баян тал ХХК

14:20-14:40

Каскейд майнинг ХХК

14:40-15:00

Олгой булаг ХХК

15:00-15:15

Завсарлага

 

15:20-15:40

Эрдэнийн босго ХХК

Ажлын хэсэг

15:40-16:00

Бадмаараг хаш ХХК

16:00-16:20

Андын илч, Эрдэнийн олз ХХК-ууд

16:20-16:40

Хунт Өгөөж ХХК

16:40-17:00

Нутгийн анар ХХК

17:00-17:20

Цэгээн үүдэн ХХК

17:20-17:40

Энгүйтал ХХК

17:40-18:00

Цайртменерал ХХК

18:00-18:10

Уулзалт арга хэмжээний хаалт

Ажлын хэсгийн ахлагч, Аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%