Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

2018-03-16

Цагдаагийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулга/-д зааснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллах нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний болон олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Тавигдах шаардлага:
Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэг “Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна” гэж заасан шаардлагыг хангасан тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, эсхүл оршин суух бүртгэлтэй иргэн нэр дэвшинэ.
Хоёр. Бүрдүүлэх материал
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2018 оны 03 дугаар сарын  30 -ны өдрийн дотор ирүүлнэ. /Холбоо барих утас: 99017009, 88160063/ Үүнд:
2.1 Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
2.2 Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасны дагуу ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас
Гурав.Бусад:
Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтарыг
1.    “Khural.mn” сайт, мэдээллийн самбарт болон бусад цахим хуудсаар ил тод тавих
2.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, баг хорооны Иргэдийн нийтийн хурлаар гэсэн 2 хэлбэрээр санал авах ажлыг зохион байгуулна.

                            АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%