МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨВ
Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн газрын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Марш Тактикийн тэмцээнийг Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Цэргийн штабаас зохион байгууллаа. Тэмцээнд 6 баг оролцсоноос 1-ээр байранд Цагдаагийн газар, удаах байранд Онцгой байдлын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд орсон байна. Энэ удаагийн марш тактикийн тэмцээнийн Урт бууны төрөлд 1-ээр байранд Цагдаагийн газрын дарга Э. Золбаатар, удаах байранд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц. Зоригтхүү, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга М.Батдорж нар тус тус эзэллээ.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 175