Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Б.Мөнхбатаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр мөн хамтын ажиллагааг сайжруулах сургагч багш бэлтгэх сургалт 2018.03.26-нд аймгийн Нутгийн Удирдлагын ордонд нийт 50 гаруй хүний хамрагдалттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтанд аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд болох нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан, МУ-ын хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Наранцэцэг, Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг, БСУГазрын дарга Л.Байгальмаа мөн 13 сумын ИТХ-ын салбар зөвлөлийн зохицуулагч нарийн бичгийн дарга нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, аймгийн Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтэн албан хаагчид хамрагдлаа.
