Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

4 дүгээр сарын гуравдугаар арав хоног буюу хорьдоор зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

2018-04-02

Сүхбаатар аймгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж темпратур нь нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дуэджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.Харин 2 ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасын хувьд нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдэгээр арав хоногийн  эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. 
Салхины хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравджгаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с хорьдын үеэр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг нийт иргэд хөдөлмөрчид та бүхэндээ аймгийн ИТХ-ын цахим сайтаар дамжуулан хүргэж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%