Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гүүний үрс гаргахын учир нь:

2018-04-06

Монголчууд гүүгээ үр сарын /зуны эхэн сарын/ эхээр бар өдөр барьж, намар нохой өдөр тавьдаг заншилтай. Үүний учир нь зурхайн ёсонд бар, морь, нохой гурав ивээл жил гэж үздэг. Гүүний үрс гаргахаас өмнө гүүн зэлнийхээ дээд эхэнд цагаан эсгий дэвсэж, тусгай ширээн дээр олон зүйлийн тахил тавиад ширээний өмнөх том модон хувинд сүү дүүргэж, түүнээ уурганд дамнан есөн нүдтэй сацлаар сүүгээ цацна. Тэгэхдээ уурганд дамнасан сүүгээ явган болон мориор явж сацал өргөнө. Сацал сацах хүн нь ямагт эр хүн байна. Гүү барихад эхлээд ууган унагаа уургална. Уурганы хуйвны угсуурганд улаан утас уяна. Ингээд үрсний найрт оролцогсдоо есөн бор /цагаан/ морьтой хүнийг сонгон, гэрийн эзэн тэргүүлэн гэрсийн дэрсгэд ирэхэд гэрийн эзэгтэй мөнгөн аяганд сүү хийж тэдэнд амсуулна. Есөн морьтон эргэж гүүн зэл рүү очин, зэлний эхэнд хүрэхэд гэрийн эзэн сүүтэй хувингаа уурганд дамнан өлгөж, номхон цагаан морьтой хоёр хүнд өгч бариулан, өөрөө түрүүлэн явна. Энэ үед морьтонгоос нэг нь сацал өргөн “цөөн хэд”, “цэгэн цад”, “цоод хайрхан” гэж хашгирна. Мөн гүүний сацлын судрыг өндөр дуугаар унших нь ч бий. Морьтонгууд гүүн зэлийг нар зөв эргээд азарганыхаа дэлд хадаг сүлжиж, ууган унаганы толгойд хадаг зүүн мялаана. Морьтонгууд сүүтэй хувингаа газа хүргэлгүй явж гэрт хүргэнэ. Ингэхэд зэлний доод эхэнд байсан цай идээг гэрт авчирна. Энэ хооронд гурав үдлэж ирдэг. Амрахдаа “бууяа” гэх, хөдлөхдөө “нүүеэ” гэдэг. Тэднийг гэрийн үүдэнд ирэхэд “үрсний идээ шүүс хүргэж ирлээ” гэж хэлнэ. Гэрийн эзэн гарч ирээд “сайн явж ирэв үү, хаана үдлээд, хаа хоноод ирэв” гэж асууна. Тэгэхэд үрс хүргэгсэд нутаг орныхоо аль алдартай уул усны нэрсийг хэлж, тэнд үдлээд, тэнд хоноод ирлээ гэж хэлнэ. Ингээд гэрт ороод гэрийн эзэн хоёр хүний нэр заан шүүс хуваахыг уламжилна. Гэрийн эзэн ууцнаас амсаад, шүүсийг зочид бүгд амхарна. Ингэсний дараа гэрийн эзэн мөнгөн аягатай архи, хадаг барьж ерөөлчид ерөөл айлтгахыг хүснэ. Ерөөлч ерөөл тавина. Зочид идээ шүүс зооглон найрлаж гүүний үрс гаргах ёслол өндөрлөнө. Эх сурвалж /Википедиа/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%