Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2018-04-10

2018.04 дүгээр сарын 9-ний 14 цагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж дараах асуудлыг хэлэлцэн баталж зарим асуудлыг буцаалаа.
1. Аялал жуулчлалын чиглэлээр нөхөрлөлийн "Монгол гэр" ажиллуулах журам
Танилцуусан нь: БОАЖГ-ын мэргэжилтэн П.Ариунболд
2. Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, атлах зөвшөөрөл олгох тухай
Танилцуулсан нь: Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Баадай
3. Аймгийн "Боловсролын хөгжлийн хөтөлбөр"-ийн 1 дүгээр үе шатны хэрэгжилтийн явцын тайлан 
Танилцуулсан нь: Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасандорж / буцаагдсан /
4. Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоох тухай 
Танилцуулсан нь: ХОХБТХэлтсийн дарга У.Амарзаяа
5.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр
6. Малын гарал үүслийн гэрчилгээ олгох тухай
Танилцуулсан нь: Цагдаагийн газрын дэд хурандаа Жамсран
7. Төрийн дээд шагналд уламжлах тухай
Танилцуулсан нь: Төрийн захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Г.Сүхбаатар
8. Бусад асуудлаар хэлэлцэж хуралдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%