Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол улсын физикийн XXXI олимпиад Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдаж байна.Нийт Физикчиддээ амжилт хүсье!

2018-04-26

Улсын физикийн XXXI олимпиад 2018-04 -25 наас 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж байна. Уг олимпиадад 21 аймаг 9 дүүргийн 135 багш сурагчид, мөн ОХУ-ын Буриад улсаас 6 төлөөлөгчид ирж оролцож байгаа юм. Сүхбаатар аймгаас Монгол улсын гавъяат багш Дэрэмийн Доржготовоор ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож оюун ухаанаа сорьж байна. Олимпиадын нээлтийн үйл ажиллагааг аймгийн удирдлагууд  нээж баяр хүргэж үг хэлснээр ийнхүү эхэллээ.

 

Уг олимпиадад зохион байгуулагч болон зочин төлөөлөгчөөр арав гаруй эрдэмтэн доктор, профессорууд оролцож байгаагаас гадна  улсын 8 удаагийн, 7 удаагийн аварга багш, мөн улсын олимпиадын алт, мөнгө,  хүрэл медальт 21 багш сурагчид тус тус  оролцож байгаа нь олимпиадыг илүү чанартай, өрсөлдөөнтэй болгож байгаа юм байна.

 

Оролцогчид олимпиадад оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөхөөс гадна Баруун-Урт хотын хөгжилт цэцэглэлттэй танилцах, Угсаатны зүйн музейгээр  зочлох, бүтээлийн үзэсгэлэн үзэх, урлаг спортын арга хэмжээ зэрэг хөтөлбөрүүдэд гурван өдрийн турш хамрагдах ажээ. Олимпиад 04-28- ны өдөр өндөрлөж дүнгээ гаргаад нутаг  нутгийн зүг хөлгийн жолоо залах юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%