Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Адуучны уяа шүлгийг толилуулж байна!

2018-04-27

/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат яруу найрагч Сумъяагийн Амартайваны бүтээл /
Адуучны уяа
Анх л намайг мэдээ орохын цагаас
Аавын минь гэр дүүрэн хүнтэй байсан Алс зайдуу отрын нутагт явлаа ч
Адуучны уяа морины даллагатай байсан Тогоо дүүрэн цай даргиланхан буцалжил
Тоонын дааганд наран саатан жаргадаг байсан
Том цагаан гэрээр дүүрэн эрчүүл ханхайж
Том том дуугаар морь л ярьдаг байсан
Мичид орштол хөөрөлдөх эрчүүдийн яриа
Миний зүүдэнд адуу болж үүрсдэг байсан
Мэндийн шаргал үүрээр уурганы цан шувтарчихаад
Мэнэрсэн цагаан талруу тэд адуундаа морддогсон
Морины тухай яриа адууны бэлчээрт өрнөж
Монгол нутгийн минь өвөл тэдний үгэнд дулаацдагсан
Молцог цацаг гоел шиг хөлс нь сувдрах хүлгүүд нь
Могой хээр ганган хулын аяар дэргэдэгсэн
Далай цагаан талын минь бүдэгхэн жимийг хөвөрдөж
Дарьгангын жаахан шарга ихэл холоос гэгэлзэх шиг
Дан морьтой хүн галиган галиган дөтөлсөөр
Дандарын хүрнээ унаад аав минь уяан дээр буудагсан
Харуй бүрий үдшээр эцсэн морио давирсаар
Хаа холын эрлийн хүн манайд ирдэг байсан
Халуун дулаан яриа гэр дүүрэн өрнөж
Хавирганы өөхийг том томоор огтолдог байсан
Анх л намайг мэдээ орохын цагаас
Аавын минь гэр дүүрэн хүнтэй байсан.
Алс зайдуу отрын нутагт явлаач
Адуучны уяа морины даллагатай байсан.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%