Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат орон нутгийн баялаг бүтээгч "Дарцагт овоо" хоршооны үйл ажиллагаатай танилцаж нутгийн удирдлагын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

2018-03-30

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат орон нутгийн баялаг бүтээгч Дарцагт овоо хоршооны захирал Чулуунбаатартай уулзаж байгууллагын үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж нутгийн удирдлагын хүрээнд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  Дарцагт овоо хоршоо нь барилгын матералын бүтээгдэхүүн үйлчилгээг орон нутагтаа үйлдвэрлэж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн сацуу малчдад зориулж хаврын сууц уламжлал ахуйгаа хадгалан үлдэх гэр сууцыг өөрийн хоршооны зургийн дагуу хийж гүйцэтгэж байгаа юм байна. Та бүхэн зургийг үзэж танилцаарай.
“Дарцагт-Овоо” хоршоо нь 2001 оны 10-р сарын 10 нд байгуулагдсан. 2008 онд Барилгын материал үйлдвэрлэж, жижиг орон сууцны барилга өөрийн хийсэн ханын материалаар, захиалгаар барьж, үйл ажиллагаа нь өргөжиж “зүүн бүсийн хоршоологчидийн чуулга уулзалт” зохион байгуулан үзүүлэх сургалт хийж өндөр үнэлэлт авч улсын тэргүүний хоршоогоор өргөмжлөгдсөн.“Дарцагт-Овоо” Хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өргөжсөн. “Дарцагт-Овоо” ХХК нь Барилгын материал үйлдвэрлэн явган замын угсралт хийж, орон сууц барьж үйл ажиллагаа явуулдаг. Одоо 2014 оны байдлаар нийт 45 ажилтантай, ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллаж байна. 
• 2009 он 7-р сараас орон нутгийн төсөвт ажлаас 1000метр буюу 2000метр квадрат 35,6 сая төгрөгийн явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2010 онд улсын төсөвт ажлаас 100 сая төгрөгийн 5000м2 явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2012 онд 150 сая төгрөгийн орлоготой ажиллаж улсын төсөвт ажлаас 2 гэрээт гүйцэтгэлээр 3210м2 109,3 сая төгрөгийн явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. Кино театрын барилгын явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан.
• 2006-2012онуудад Өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ “Зүүн бүсийн үзэсгэлэн худалдаа”нд оролцож шилдэг бүтээгдэхүүний цом өргөмжлөл хүртсэн.
• 2011 онд 3200м2 явган замын угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Өөрсдийн хийсэн ханын материалаар 1айлын орон сууц 2-ыг барьж ашиглалтанд орууласан. 2011онд аж ахуйн нэгжийг шалгаруулан Сүхбаатар аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас Оны шилдэг үйлдвэрлэгчээр шалгарч “ENTREPENEUR” -2011 өргөмжлөл хүртсэн. Мөн 2011 онд татвар төлөгч шилдэг аж ахуй нэгжээр шалгарч Монголын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” цом батламж хүртсэн.
• 2012 онд 150 сая төгрөгийн орлоготой ажиллаж улсын төсөвт ажлаас 2 гэрээт гүйцэтгэлээр 3210м2 109,3 сая төгрөгийн явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. Кино театрын барилгын явган зам талбайн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан. Өөрсдийн хийсэн ханын материалаар 1 айлын орон сууц 2-ыг гэрээгээр барьж ашиглалтанд оруулсан. 2012 онд ажилчдын эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр “ТОП” шимтгэл төлөгч аж ахуй нэгжээр шалгарч цом батламж гардсан. 2012 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарч монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүрэл “Меркури” цом хүндэт өргөмжлөл хүртсэн.
Аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажил болох Өүлэн эхийн зам талбай, Тогруутай хөшөөний зам талбай, Тэжээлийн чиглэлийн явган зам, Дөрвөлжийн чиглэлийн явган зам, “Тэмүүлэлийн өргөн чөлөө” явган зам “Сүхбаатар” кино театрын гадна зам талбай гэх мэт бүтээн байгуулалтанд гар бие оролцсон. Одоогоор Баруун-Урт сумын амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замын ажил, Жигжиджавын хөшөөний явган хүний замын ажил, хайшин хашаагаар хашаажуулах ажлыг тус тус гүйцэтгэж байна. Мөн Уулбаян, халзан, Эрдэнэцагаан сумдад үйлдвэрлэлийн салбаруудаа шинээр нээн ажиллаж байгаа билээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%