Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхбатаар ахлуулсан ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн аймгийн Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны талаар хамтран ажиллах, үр дүнг дээшлүүлэх, цаашдын зорилт, чиг хандлагыг ярилцаж санал бодлоо солилцлоо. Аймгийн Прокурорын байгууллагын хувьд ГХУСАЗСЗ-ийн 2018 оны төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж нэгдүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн талаар товч мэдээлэл, 2017 онд Прокурорын байгууллагаар шийдвэрлэгдсэн гэмт хэрэг болон зөрчлийн талаарх мэдээлэл, сүүлийн үед гарч байгаа хэрэг зөрчлийн мэдээллийг өгч аймгийн хэмжээнд эдгээр гарч буй зөрчлийн хувийг бууруулах тал дээр анхаарч нэгдэн ажиллаж, хөрөнгө санхүүгээр дэмжих гарцыг хайж хамтран ажиллахаар боллоо. Мөн Прокурорын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж салбар зөвлөлөөс өнгөт принтер гардууллаа.
