Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийг Монгол адууны өв, соёлын төв болгох тухай нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

2018-05-02

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын санаачилгаар Сүхбаатар аймгийг монгол адууны өв, соёлын төв болгох тухай  нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Уг хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд,холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мөн уяач иргэд, "Жавхлант шарга" МСУХолбооны Тэргүүн П.Мөнхжаргал, дэд Тэргүүн Э.Эрдэнэбилэг нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай, тэргүүлэгчдийн төлөөллүүдийн оролцоотойгоор аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт урилгаар: Доктор Г.Төмөрхадуур ирж оролцон Монгол үндэсний морин уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах талаар илтгэж санал бодлоо солилцлоо.

Холбогдох байгууллагаас: 
1.Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхнаран: Аймгийн хэмжээнд болж байгаа морины уралдаан, унаач хүүхдийн талаар статистик тоо баримтууд "унаж бэртсэн хүүхдийн" тоо сэдвээр
2. БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Х.Гүрсоронзон: Хадлан их хэмжээгээр бэлтгэснээр биологийн төрөл зүйлд учирч буй эрсдлүүд сэдвээр
3. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Мөнгөнцэцэг: Монгол морийг уналгын журмаар эдлэх, ашиглах нь хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй болох тухай сэдвээр
4. Аймгийн замын цагдаагийн газрын ахмад Л.Ганзориг: Малчдын хэрэглээнд мотоцикль бий болсоноор гарч буй авто ослын судалгаа сэдвээр:
5. Доктор Г.Төмөрхадуур: Монгол адууны үржлийн ажлын гаргалгаа, Адуунд сүүлийн үед тохиолдож буй өвчлөл, эрлийз цэвэр цусны, адуунаас гаралтай шинэ өвчин эмгэгүүдийн тухай сэдвээр
6. Аймгийн алдарт уяач  Р.Мөнхтөр /Мөнгөөлэй/ Монгол адууны эдэлгээ , уналгаа арчилгаа маллагааны талаар сэдвээр
7. Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Ц.Мөнхбаяр: Хурдан морины борлуулалт аймгийн нийт хадгаламж, хуримтлалын өсөлтөнд нөлөөлөх  нь сэдвээр
8. "Жавхлант шарга" МСУХолбооны дэд тэргүүн Э.Эрдэнэбилэг: Баяр наадмын тухай хууль, хурдан морины уралдаанд дагаж мөрдөх стандартын талаар сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо. Төгсгөлд нь тухайн хэлэлцүүлгээс гарах уриалга шийдвэрийн талаар нийт оролцогчдоос санал, хүсэлт авч чөлөөт ярилцлага хийж бодитой ажил болгохыг зорьлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%