Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хүрээнд сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарт зориулсан “ Төлөөлөгчийн манлайлал “ сургалтыг зохион байгууллаа.

2018-05-08

Дундговь аймгийн ИТХурал нь Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Жендерийн шударга ёсны төлөө, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртай хамтран Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчийн хурлын эмэгтэй төлөөлөгч нарт зориулсан “ Төлөөлөгчийн манлайлал” сургалтанд 2018 оны 04 сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд сумдын 116 эмэгтэй төлөөлөгч нар болон хурлын нарийн бичгийн дарга нар бүрэн идэвхтэй хамрагдсан бөгөөд багшийн заах арга, дасгал ажил, багаар ажиллах зэрэг нь сургалтыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдол өгсөн . Сургалтанд хамрагдсан бүр оролцогчдоос сургалтын эхэн болон дараа санал асуулга авч бөгөөд санал асуулгаарсургалтын өмнөх мэдлэг нэмэгдсэн, ажилд нөлөөлөхүйц шинэ санаа, мэдлэг чадварыг олж авсан, манлайлалын ерөнхий ойлголт болон манлайлалын түүх, нөлөөлөл зэрэг мэдлэг дээшилсэн  байна гэж дүгнэсэн.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%