Нүүр зургийг Цэндсүрэн Лхамсүрэн /Tsendsuren Lkhamsuren/
Монгол оронд боролзон, түвд, чандгана, молтогчин гээд олон өрлийн туулайнууд байдаг. Боролзон туулай ойт хээрийн бүсээр нутагладаг. Эм боролзон туулайд бусад ямар ч амьтанд байдаггүй нэгэн сайхан чанар байдаг нь өвсөнд хяраад хэвтчихсэн бүжинтэй тааралвал хэний ч бүжин байсан хамаагүй цадтал хөхүүлдэг байна. Боролзон туулай тарвагны хаясан нүхэнд үүрээ засдаг бол молтогчин туулай газар ухаж үүрээ засдаг.Бүжингээ тусай зассан өвс ноолууран дээр гаргана.