Аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлөөс Цагдаагийн газартай хамтран Прокурорын газар, Шүүхийн тамгын газар , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг хууль хүчний байгууллагуудыг оролцуулан 2018.05.14-ны өдөр Баруун-Урт хотноо "Хулгайлах гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж явууллаа. Зөвлөгөөнд сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга , сумдын багийн дарга нар малчдын бүлгийн гишүүд ,иргэдийн төлөөлөл болсон 92 хүн оролцлоо. Тус зөвлөгөөнөөс " зөвлөмж", "уриалга" гаргалаа.
