Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх О.Батнасан болон саяхан шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Т.Мөнхболд, Завлөх Д.Амарбаясгалан, Даваасамбуу Баруун-Урт хотын захирагч М.Идэрбат бусад төлөөлөгчид холбогдох албан тушаалтнуудын хамт Баруун-Урт хотын төвөөр тойрч гадаад орчны нөхцөл байдалтай танилцлаа.
1. Аймгийн төв талбай хөшөөний өнгө үзэмж хариуцагчийг тодруулах
2. Худалдаа үйлчилгээний чиглэлээр баригдаж байгаад зогсонги байдалд байгаа 16 давхар барилгын үйл ажиллагааг эхлүүлэх
3. БТСГ-ын харъяа усан бассейн
4. Бөхийн өргөө царцсан барилга
5. Уламжлалын эмнэлэг
6. Баруун-Урт хотыг тойрсон 5 тойргоор тойрч эвдэрч гэмтсэн замын нөхцөл байдал, мод арчилгаа усалгаа нөхөн сэргээлт зэргийг нүдээр харж эвдэрч гэмтсэн зам талбай, хог хаягдлын менежмент, мал бүхий иргэдийг малаа хотоос гаргах нь зөв гэх өмнөх засаглалын бодлогыг дэмжиж олон жил царцанги байдалтай байгаа хотын үзэмж, соёлд гундуугаар нөлөөлж байгаа хоосон барилга байгууламжуудыг гүйцэтгүүлэх ажлыг хөөцөлдөн ашиглалтанд оруулах мөн салбар салбарын хариуцан эрхэлж буй ажил хөдөлмөртөө, салбарын өмч бүтээгдэхүүнүүдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж өмнө нь хийж бүтээгдсэн ажлуудыг гундаалгүйгээр торд шинийг санаачилж сэтгэл гаргаж ажиллацгаахыг онцгойлон анхааруулж холбогдох албан тушаалтнуудад хатуу санамж, үүрэг даалгаваруудыг өгч чиглэл болголоо.
