Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын зөвлөлдөх уулзалт алтан Дарьганга нутагт амжилттай зохион байгуулагдлаа.

2018-05-27

Зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын зөвлөлдөх уулзалт өмнөх жил Дорнод аймагт зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн бүсийн арга хэмжээ Сүхбаатар  аймагт төвлөрч бүсийн ажилтан албан хаагчид танилцаж хурлын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх үйлсэд нэгдэж ажлын туршлага солилцох уулзалт 2018.05.24-26 ны өдрүүдэд Дарьганга суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Уг арга хэмжээнд Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар зэрэг 4 аймгийн нийт 70 орчим хүний оролцоотойгоор зохион байгуулагдаж   дөрвөн төрөлт спортын нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөн хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөрсөлдсөнөөс  багийн дүнгээр Хэнтий аймаг тэргүүлж , дэд байранд Говьсүмбэр аймаг, гутгаар байранд Дорнод аймаг шалгарч хүндэтгэлийн хүлээн авалт арга хэмжээний үеэр аваргуудын шагналыг зохион байгуулагч аймгийн зүгээс баяр хүргэн гардуулж өгсөн юм. Нэгдсэн арга хэмжээний дараагаар зочид төлөөлөгчдөө үдэж төрийн тахилгат Алтан овоо, Ганга нуур, Оргихын булаг, Гангын цагаан овоо, Торой бандийн хөшөө, Шилийн богд уул, Тал нутгийн хүйс гэгдэх Талын агуй зэрэг маршрутын дагуу орон нутгийн байгалийн  үзэсгэлэнт газруудтай танилцах аялалыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож зохион байгуулалцсан Асгат, Дарьганга, Онгон, Наран сумдын ИТХ-ын даргаболон нарийн бичгийн дарга нартаа мөн НЬЮ ДАРЬГАНГА зуслангийн хамт олон, Дарьганга сумын сургуулийн захиргаа, Соёлын төвийн хамт олондоо хилийн цэргийн заставийн баг бүрэлдэхүүнүүддээ аймгийн ИТХ-ын хамт олны зүгээс баярласан сэтгэгдэлээ уламжилж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%