Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“СҮХБААТАРЫН ӨНГӨ” сонин анхны дугаараа уншигчдын гарт хүргэлээ.

2014-09-04

“СҮХБААТАРЫН ӨНГӨ” сонины №01 (01) дугаар хэвлэгдэн уншигч таны гарт очиж байна. Энэхүү сониноос “Боловсрол хороолол”-ын байр, Ахмадын сувилал, Уламжлалтын эмнэлэг хэзээ ашиглалтад орох, Нийтийн тээвэр хэзээнээс үйлчилж эхлэх зэрэг аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх асуултандаа хариулт аваарай. Мөн аймгийн Боловсролын газрын дарга Л.Байгалмаагийн “Энэ хичээлийн жилд математикийн сургалтын чанарыг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд авч үзнэ” ярилцлага, “Ганга нуурын чуулган” нэгдсэн үйл ажиллагааны мэдээлэл болон цаг үеийн бусад мэдээг нийтэлжээ.

“СҮХБААТАРЫН ӨНГӨ” сониныг Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-аас авч унших боломжтой. Цаашид аж ахуй нэгж, байгууллага, хамт олонтой нээлттэй хамтран ажиллана.

Б.ЭНХ

Recommended for You
X
Close widget
Brought By Sense

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%