Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймаг нь ХАА-н зах зээлийн өдөрлөгийг зохион байгууллаа.

2014-09-05

Монгол улсын "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 4-р зүйлийн 4.5.5 дэх заалт, Засгийн газрын 2008 оны 288, 2009 оны 32, 173, 299, тотоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор малчдад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд таниулах, үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солиулах, аймгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор "Сүхбаатар хөгжил-2014" зах зээлийн өдөрлөгийг 8 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулж байна. Зах зээлийн өдөрлөгийг Засаг даргын орлогч А.Хосбаяр нээж үг хэлсэн бөгөөд тэрээр "Жил ирэх тусам зах зээлийн өдөрлөгт тасралтгүй амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Сүхбаатар нутгийн онцлогийг харуулсан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийд энэхүү үзэсгэлэнд оролцож байгааг баяртайгаар мэдэгдээд нийт үзэсгэлэн оролцож байгаа сумдын төлөөлөлд баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Үзэсгэлэн 2 өдөр үргэлжлэх бөгөөд хаалтын үйл ажиллагаан дээр үзэсгэлэнд өрсөлдүүлсэн сум сумдын бараа бүтээгдэхүүнүүдийг дараах 9 номинацад нэр дэвшүүлж шалгаруулах юм байна.
1. Шилдэг сум, 
2. Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, 
3. Шилдэг сүүн бүтээгдэхүүн, 
4. Шилдэг гурилан бүтээгдэхүүн, 
5. Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн, 
6. Импортыг орлох бүтээгдэхүүн, 
7. Шилдэг хүнсний ногоо, 
8. Шилдэг үйлдвэрлэгч, 
9. Үзэмчин үүлдэр,сүү болон махны чиглэлийн үхэр

"Сүхбаатар хөгжил 2014" өдөрлөгийг Аймгийн ЗДТГ, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Сүхбаатар аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%