Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ сараас нийтийн тээвэр үйлчилгээнд гарах боллоо.

2014-09-05

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баруун-Урт хотод нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрэх гэж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд 13 автобусны буудал, 26 зогсоолыг “Чулуут биндэр” ХХК барьж байгаа аж. Нийтийн тээвэр Спорт бэлтгэлийн төвөөс баруун, зүүн урагш, зүүн хойш гэсэн гурван чиглэлд өглөө 07.00-09.00, өдөр 12.00-13.00, орой 17.00-19.00 цагаас явах юм. 9 дүгээр сарын 15-наас дээрх чиглэлийн дагуу хүүхдэд 200, том хүнд 500 төгрөгөөр үйлчилнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%