Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Иргэний зөвлөлийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа.

2018-06-14

Аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус "Иргэний зөвлөл"-ийн сонгон шалгаруулах зарын дагуу дараах иргэд материалаа бүрдүүлж өгсөн билээ.2018.04.18-2018.05.18 өдрийг дуустал санал хураалтыг цахим хэлбэрээр авсанаас ийнхүү:

1.У.Болдхүү нийт 675 иргэний санал
2.Д.Сэнгэдорж нийт 331 иргэний санал
3.Д.Алтантуяа нийт 275 иргэний санал
4.Н.Жанцанбалдан 136 иргэний санал
5.С.Адъяа 60 иргэний санал
6.Ж.Энхбаатар 50 иргэний саналыг авсан байна.
Аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны тус зөвлөлд дээрх иргэдээс хамгийн олон санал авсан 5 иргэнийг сонгож, сонгон шалгаруулах Аймгийн ИТХ-ын хурлын нарийн бичгийн дарга А.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр гийшүүдийн олонх нь дэмжлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%