Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2018-06-18

Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 2018 оны 06 сарын 15 ны өдөр боллоо. Нийт 35 төлөөлөгчөөс 4 чөлөөтэй, 31 төлөөлөгч оролцож 86 хувийн ирцтэй хуралдсан.  Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, 2017 оны Санхүүгийн тайланд хийсэн Аудитын дүнгээр тавиулсан акт, албан шаардлагын биелэлт, Дундговь аймгийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Шинээр баг байгуулах тухай, Тэргүүлэгч сонгох  тухай  6 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Энэ удаагийн хуралдааны нээлтэнд урилгаар 15 сумдын ИТХ-ын дарга болон хурлын нарийн бичгийн дарга нар, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, Төсвийн шууд захирагч, Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%