Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН 100-Н НАСЫГ НАСЛАСАН АХМАДУУД ЗӨВЛӨЖ БАЙНА.

2018-07-06

100 настнууд урт насалсан нууцаа дэлгэлээ
1.Хуанли харж болохгүй. Өдөр бүр баяртай бай! 2.Зөвхөн чанартай эд худалдан ав. Хэв маяг хөөцөлдөх хэрэггүй.3.Өдөр бүр гудамжаар алх. Гэртээ байсан ч байнга хөдөлж, энэ тэрүүгээр холхиж бай. Залуу насны нууц бол хөдөлгөөн юм.4.Дасгал зайлшгүй шаардлагатай зүйл биш. Ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх нь түгээмэл байдаг. Зүгээр л хөдөлгөөнтэй бай.  5.Амин дэмийн талаар байнга битгий бод. Тэгээд юм болгон дээр эмчид хандах шаардлагагүй.  6.Дурла, гэрлэ. 7.Та бухимдаж, үзэн ядаж байсан ч түүнийгээ сайхан бодлоор сольж сур. Аль болох уурлахаас зайлсхий. 8.Хайр агуу. Хайрлаж, дурлахаа бүү зогсоо. Хайрла, хайрла, хайрла.  9.Хэн ч таныг уурлуулж , бухимдуулах чадалтай байдаг. Түүнд бүү авт. 10.Битгий эргэлз. Уйлах ч бас хэрэггүй. Өөртөө итгэлтэй бай.  11.Залуу насандаа аяла. Мөнгөний тухай март, мөнгөнөөс илүү хайр, халамж чухал байдаг юм. 12.Бусдыг бүү өөртэйгөө жишиж харьцуулж бай. Тийм хүн аз жаргалыг мэдэрдэггүй. 13.Хэдий танилцахад эвгүй санагдаж байв ч заавал танилц, нөхөрлө. 14.Өдөр бүр өөртөө тааламжтай ямар нэг сайхан зүйл хийж бай. 15.Өөрөөсөө бүү харамла. Ууж ид, унтаж амар. 16.Өөрт дэмий санагдсан зүйлд баяртай гэж хэлж сур.17.Өөрийнхөө хүслийг мэдэр, зүрх сэтгэлээ сонс. Тэгээд түүний дагуу амьдар. 18.Аль болох асуудлыг бие дааж өөрөө шийдэж бай. 19.Зөв зүйл гэснээ хий. Сонголтыг та л хийнэ. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй гэдгийг сана.  20.Гэрийн тэжээвэр амьтан тэжээ. Заримдаа ганцаардах үед чинь тэд хань болно. 21.Бурхан байдаг, байдаггүй гэж ярих нь утгагүй. Гол нь ямар нэг зүйлд итгэж амьдар. 22.Дасан зохицож сур. 23.Алдсандаа бүү гашууд. Битгий харамс. 24.Ямагт урагш алх.    25.Байнга зугаалж бай. 26.Ус их ууж бай. 27.Хэдий нас хэвийсэн ч үхлийн тухай бүү бод. 28.Амьдрал бол баяр хөөр. Энэ нь бүх хүнд хамаарна. Цаг үргэлж аз жаргалтай байх боломжгүй ч гэсэн, ямар ч үед сэтгэл хангалуун бай. 29.Бусдыг хайрла. Тэднээс сайхан зан чанарыг нь олж хар. Эцсийн эцэст бүгд л адилхан хүн шүү дээ. 30.Сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Сурсан мэдлэгийг хэн ч танаас булаан авч чадахгүй. 31.Эерэг бодолтой бай. Юмыг муугаар биш сайнаар бод. 32.Болж өгвөл өглөө бүр дасгал хийж бай. Унадаг дугуй уна. Сэлүүрт завиар хичээллэ. 33.Идэвхтэй амьдар. Гадаа гар. Өтөлсөн ч гэсэн зүгээр суулгүй спортоор хичээллэ. 34.Сөрөг бодол таньд эргээд хор болно. Зүгээр л инээмсэглэ. Инээд бол хамгийн сайн эм юм. 35.Аль болох эмнээс татгалз. Байгальд аялаж, чанартай хоол хүнс хэрэглэ. 36.Удахгүй үхнэ гэж бүү бод. 37.Юу ч тохиолдсон урагш тэмүүл. Бүү зогс.              38.Хүн бүр орон нутгийн амьдрал, нийгмийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж байдаг. Гэхдээ түүнээс ч сонирхолтой зүйлс энэ хорвоо дээр маш олон байдгийг сана. 39. Олуулаа бужигнах сайхан байдаг.  Сэтгэлийг чинь ойлгох хүмүүсээ урьж бай.Тэд таньд үргэлж эерэг энерги өгнө. 40.Зогсолтгүй алхам алхамаар урагшил. Хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. 41.Аль болох машинд суухаас зайлсхий. Ойрхон газар бол алхаад явчих. 42.Иог, Тай Чи бие хамгаалах урлаг, айробекийг сонирхож судал, хичээллэ. Дээр нь өдөрт заавал 5-10 км алх. Тэгвэл нас дээр гарсан ч уян хатан хэвээр байх болно. Хүн өтөлж бус, хөшиж үхдгийг сана. 43.Архи, тамхинаас татгалз. 44.Бүгд хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжийг санадаг ч юу идэж, хэзээ унтдаг байснаа санадаггүй. Насанд хүрсэн хүмүүс яг л хүүхэд шиг байх хэрэгтэй. Хатуу хуваарь, ном журманд баригдаж хооллож, унтах нь тийм ч хэрэгтэй зүйл биш. 45.Өглөөний цайндаа нэг аяга сүү, кофе, нэг халбага чидун жимсний тос, бэрсүүд жүржийн шүүс ууж бай. Чидун жимсний тос арьс болон артерийн судсанд ашигтай байдаг. 46.Үнэхээр  эрүүл  биетэй байя гэвэл тогтмол хөдөлгөөнтэй байж,хоол хүнсэээ тохируулж хэрэглэ. 47.Эмч хүн бүх өвчнийг анагааж чадахгүй. Эмнэлгээс илүүтэй амьд байгаль, хөгжим өвчинг анагаах эрүүл мэндэд тустай эм. 48.Эрүүл байхыг хүсч байгаа бол цахилгаан шатанд суулгүй шатаар алхаж бай. 49.Шүлэг, яруу найраг, өгүүллэг уншиж, дуулж  бай.  50.Өвчин, өвдөлт – хэцүү зүйл. Харин хамгийн сайн арга бол түүнийг мартах,  энэ нь хөгжилтэй байдал, эдгэнэ гэдэг итгэл сайн  байх хэрэгтэй. 51.Эд хөрөнгө цуглуулах гэж улайрах хэрэггүй. Санаагаа бүү чилээ. Үхэх үед тэр бүгд таньтай хамт явахгүй шүү дээ.  52.Шинжлэх ухаан өөрөө хүнийг эдгээж, эмчилдэггүй. Өөрөө өөртөө та л анхаарал тавьж чадна. 53.Бусдыг үлгэрлэн дагуул. Таньд энэ нь урам зориг өгнө. Илүү үр дүнд хүрэхийн тулд хичээ, чармай, зүтгэ. Ажилтай хүн сэтгэл хангалуун байдаг.  54.Хүн амьдралынхаа эхний 60 жилийг гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө зарцуулсан байдаг. Харин 60 гарсан хойноо та нийгмийн ажилд идэвхтэй оролцоорой. Болж өгвөл сайн үйл хийдэг нийгэмлэгийн сайн дурын ажилтан байж ,идэвхтэй ажилла. 55.Эмэгтэйчүүдэд зөвлөхөд өөрөөсөө үе мултарсан ахмад хүнтэй бүү гэрлэ. Үеийн залуутайгаа гэрлэ. 56.Зүгээр л амьдар. Ямар нэг зүйлд хэт санаа зовж, шаналах хэрэггүй. 57.Аливаа асуудал тохиолдвол өөрөө өөртөө л итгэ, найд.58.Их идэх хэрэггүй. Аль болох жимс, ногоо идэх хэрэгтэй. Долоо хоногт наад зах нь хоёр удаа мах ид. Мөн хулд загас эсвэл лаазтай сардин загас идэж бай. 59.Орон сууцны зээлийг урт хугацаагаар ав. Бага багаар төл. Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүл. Энэ нь урт наслалтын бас нэг нууц юм.   60.Таалагдсан зүйлээрээ хичээллэ.61.Урт наслахад удамшил бас нөлөөлдөг. 62.Амжилтыг араасаа байнга дагуул. 63.Өдөр бүр эрүүл хоололт, дэглэм барих гэж зүтгэх хэрэггүй. Юу хүссэнээ ид. Зайрмаг ч идэж болно. 64.Морь унах боломж гарвал ашигла. 65.Урт наслахад оюун ухаан саруул байх нь чухал. Өтөлсөн ч гэсэн өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, суралц.      66. Хөгжилтэй нэвтрүүлэг  үзэж бай. Энэ нь бага ч гэсэн  амьдралын хүч өгч, амьдралд тохиолдсон бэрхшээлийг давахад тусалдаг. 67.Та өөрийгөө өрөвдлөө ч бусад хүн таныг өрөвдөхгүй гэдгийг санаж яв.  68.Хүн сониуч байх ёстой. Шинэ юм үз, хар, танилц. Амьдралыг байгаагаар нь хайрла. Тэгвэл та сэтгэл хангалуун байх болно.  69.Дуртай хамтлаг, дуучны цомгийг цуглуул. Эсвэл өөрийн дуртай, сонирхдог зүйлээ цуглуул. Цуглуулгандаа сэтгэлээ гаргаж амьдралын бас нэг сайхныг мэдэр. 70.Нас бол өвчин биш шүү. 71.Аль болох гэмтэл, бэртэл авахгүй байхыг хичээж амьдар. 72.Үнэнч шударга бай. Та хүмүүст үнэнч шударга байвал тэд ч бас таньд тийм л байх болно. Хэн нэгнийг муулж ярих хэрэггүй. Хүнийг өөрөөр нь хайрла. 73.Сэтгэл, оюун бодлоо байнга өөдрөг байлга. Дэлхий хүртэл жижигхэн, давчуу юм шиг санагдах нь бий. 74.Бусад хүмүүсийг сонс. Тэднээс ямар нэг шинэ зүйл сурах болно. 75.Тааралдсан ажил болгоныг бус, хүссэн ажлаа хий. 76.Өдөр бүр өөртөө амралт гаргаж бага ч гэсэн дугхийгээрэй. Өдрийн нойр эм гэдгийг санаж яв. 77.Хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл. Хичнээн санхүүгийн хямралд орж, сэтгэл санаа хүнд байсан ч тэвчих хэрэгтэй. Хэдий шөнө харанхуй байдаг ч үүр цайдгийг сана. 78.Жижиг гэлтгүй юмсыг анзаарч, ажиглаж бай. Жижигхэн зүйлс ч амьдралыг илүү сайхан болгох нь бий. 79.Өдөр бүр ямар нэг сонирхолтой зүйл хийж бай. 80.Өдөр бүр сурсан шинэ мэдлэг таны оюун ухааныг хөгжүүлж байдаг. Шинэ мэдлэг бүр таньд сэтгэл ханамжийг авчирна.  81.Сайн унтаж, санаа зовохгүй байж, сайхан хүсэл мөрөөдөлтэй, сэтгэл хангалуун байхыг хичээ. 82.Нас дээр гарлаа гэж бодолгүй өдөрт олон янзын ажил хий. Бясалгал хий, юм оё,  иогоор хичээллэ. Өөрийгөө завгүй байлга. Болж өгвөл долоо хоногт нэг удаа дэлгүүрээр хэс, урлагийн тоглолт үз. 83.Өөрийгөө хайртай хүмүүсээрээ байнга хүрээлүүл. Ганцаар байх нь сайн зүйлийг авчрахгүй. Гэр бүл, үр хүүхдүүддээ илүү их цаг гарга.  84.Нас дээр гарах үед бага зэрэг виски уухад цусны эргэлтийг сайжруулж, эрч хүч нэмдэг.  Эмийн журмаар юм шүү. 85.Төгс төгөлдөр байх гэж хичээж хэрэггүй, байгаагаараа, тайван бай.   86.Тамхи, хар тамхи, архинаас хол бай. Бас дэмий зүйлд бүү бухимдаж бай. Өөрийгөө л зовоохын нэмэр. 87.Сайн хүмүүсийн дунд байхыг хичээх хэрэгтэй. Тэгвэл стресээс хол байна.88.Бусдын хэрэгт хутгалдсаны хэрэггүй. Ховоор хоол хийх хэрэггүй.  Хэн нэгнийг бүү буруутга. 89.Инээд эрүүл мэндийг сахин хамгаалдаг. Инээж байгаа хүнээс уур бухимдал, атаа жөтөө холуур өнгөрдөг. 90.Зовж шаналсан, зүдэрч ядарсан хүмүүст тусалж бай. Сайхан сэтгэл тэнүүн амьдралыг өгдөг. 91.Найз нөхөд, дуртай зүйлдээ бага ч гэсэн чөлөөт цагаа зориулж бай.  92.Сайн хань амьдралын түшиг. Сайн ханьтай хүн шөнө бүр амгалан нойрсоно. 93.Ажил хөдөлмөрөөс бүү зугтаж бай. Тэгж байж л амар тайван, сайхан амьдралыг босгоно. 94.Байнга юмыг бүтэх талаас нь бодож бай. Энэ нь оюун ухааныг сэргэг , сэтгэлийг эерэг байлгадаг. 95.Асуудал бүрт анхааралтай, идэвхтэй, соёлтой хандаж бай. 96.Тамхи, архинд бүү дурла. 97.Нэг өдөр ч гэсэн эрч хүчтэй бай. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц, нэгд. 98.Хамгийн хүнд бэрх үед  ч гэсэн итгэлээ бүү алд. Аз жаргалыг хүс.  99.Зүгээр л хийх ёстой зүйлээ хий. Үүний төлөө бодож, бясалгах шаардлагагүй. 100.Тайван, амгалан амьдралд аз жаргал оршдог. Бэрхшээл тохиолдвол бүү сандарч, тэвд. Тайван амар. Бүх зүйлд гарц байдаг.

                                                                                                                                                                           /Эх Сурвалж: HiUB.mn/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%