Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ОЮУНЛАГ АРХАНГАЙХАН" Эрдэм-Шашин, Соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ“ зохион байгуулагдаж байна.

2018-07-18

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороон дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа, "ОЮУНЛАГ АРХАНГАЙХАН" Эрдэм-Шашин, Соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ“Оюунлаг Архангайнхан” эрдэм-шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох “Торгоны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өглөө 09.00 цагт “Майдар сан”-гийн жуулчны баазад эхэллээ. “Торгоны зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Тус хуралд 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож байна.

“Торгоны зам” нь манай тооллын өмнөх 115 оноос XIII зууныг хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан бөгөөд уг замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, шинжлэх ухаан, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү чиглэн “зорчиж” байсан нь дэлхийн болон Монголын түүхнээ бичигдсэн байдаг. 


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%