Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ " СЭТГҮҮЛ НЬ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЖЭЭ.

2018-07-20

            Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2018 онд" Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" сэтгүүлийг гаргасан байна. Уг сэтгүүлд Сүхбаатар аймгийн хурлын байгууллагын түүхэн товчоон буюу Хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хурлууд, Хөдөлмөрчдийн депутатуудын хурлууд, Аймгийн ардын депутатуудын хурлууд, Аймгийн ардын хурлууд,Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын талаар архивын материал дээр тулгууурлан бичжээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн нэгдсэн үзүүлэлт , аймгийн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн, ИТХ-ын хяналтын хэлбэрүүд, гадаад харилцаа болон албан ёсны мэдээллийг хэрхэн авах вэ? зэрэг мэдээ, мэдээллийг багтаасан байна.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%