Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Швейцарийн Холбооны Улсын хүүхдүүд-Дундговь аймагт ирлээ.

2018-07-23

Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотын ойролцоох ахлах сургуулийн сурагчид ба багш нарын төлөөлөл Үзэсгэлэнт монгол орон, нүүдэлчдийн ахуй амьдрал зан заншил болон өөрийн эх орныхоо гадаад улс оронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, сайн санааны буянт үйлсийн амжилтын түүхтэй танилцах зорилготой аялал зохион байгуулж байна.

Энэ аяллынхаа хүрээнд ШХА-ын санхүүжилттэй Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-ын хэрэгжүүлж байгаа Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн зорилтот аймаг сум Дундговь аймгийн Сайхан-овоо Хулд Сайнцагаан сумдаар аялав.

Аяллын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч халуун дотноор хүлээн авч үйл ажиллагаа болон амжилтын түүхээ  аймгийн ИТХ, ЗДТГ болон  Дундговь аймгийн Хулд сумын ИТХ, ЗДТГ, Ерөнхий боловсролын дунд сургуулийн захиргаа сурагчдын төлөөлөл,Соёлын төв, Олдох багийн малчин Тавхайн Төмөрчулуун  Музейн хамт олон, Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо ТББ нарын байгууллагууд танилцууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%