Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Баруун –Уртыг нийслэлтэй холбох замыг ирэх сард ашиглалтад оруулна

2014-09-08

Засгийн газраас энэ жил дөрвөн аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох шийдвэрийг гаргасан ч Дорнод аймгийн хувьд амжихааргүй болжээ. Үлдсэн гурван аймаг болох Хөвсгөлийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажил ирэх аравдугаар сардаа багтан ашиглалтад орно гэсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өглөө.

Гол асуудал үүсгэж байсан Их-Уул сумаас зүүн зүгт тавьж буй 25 км авто замын ажил ойрмогхоноос ажил нь эрчимжсэн бол бусад авто замын ажил хуваарийн дагуу үргэлжилж, товлосон хугацаандаа ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа аж. Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажил ирэх аравдугаар сарын 31-нд багтаж ашиглалтад орно, Өмнөговийн зам харин энэ сарын 15-нд дуусч, хүлээлгэн өгөх юм байна. Энэ үеэр Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг бусдынхаа сайн туршлагатай танилцаж, түүнийгээ орон нутагт хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө. Тухайлбал, Дорноговь аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхээр болж, өмнөд хөршийн өдрийн жуулчинд 3-5 хоногийн хугацаатай виз олгож, Хамрын хийд, Хүслийн уулаар аялуулдаг болсон байна. Ингэснээр орон нутаг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, түүнээсээ мөнгө босгон, аймаг сумаа хөгжүүлэх боломж байгааг харж болох аж. Хамрын хийдийн дэргэд мөн 500 гаруй ингэтэй ингэний ферм байгуулсан байна. Энэ нь гадаадын төдийгүй дотоодын жуулчид үйлчлүүлэх боломжийг олгож, малчид ч өрхийн орлогоо нэмэгдүүлнэ.Тэгвэл Дорнод аймгаас хэрхэн ногоо хот байгуулж болохын туршлагыг судлах боломжтой бол Орхон аймагт шахмал түлшний үйлдвэр ашиглалтад оржээ. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын зовлон биш аймгууд ч мөн утаатай өвөлжих болсон. Тиймээс Орхон аймаг утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд жилдээ 1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Хүчин чадлын хувьд том биш ч цаашдаа өргөжүүлж болно.Мөн Өвөрхангай аймгаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж орон сууцыг олноор барих боломжтойг судалж, туршлагыг нь нэвтрүүлж болох зэрэг сайн жишээнүүд олон байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хэлснээр бол төсөв ерөнхийлөн захирагч нар үргүй зардлаа бууруулж, төсвийг хэмнэх ёстой байтал хоёр, гурваараа зэрэгцэн гадаад руу явдаг. Гадаад харилцааны яамтайгаа зөвлөлгүйгээр зарим тохиолдолд зочилж очсон гадаад орнуудтайгаа авто зам барих асуудал зэргийг ярьсан зэрэг Засгийн газраасаа том загнасан асуудал гаргасан тул ийм алдааг дахин давтахгүй байхыг анхаарууллаа. Мөн удахгүй УИХ-аар Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газар түүний харьяа яам, агентлаг, мөн аймаг сумд УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоолуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх ажлыг дүгнэнэ. Энэ үеэр хоёр, гурваараа зэрэгцэн гадаад явсан аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудал сөхөгдөж зэмлэл  хүртэж мэдэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь сануулав.

Эх сурвалж: www.times.mn

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%