Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Төрийн үйлчилгээ багт"- өдөрлөгийг Аймгийн төвийн 9 багт зохион байгуулж байна.

2014-09-08

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ хамтран "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ" өдөрлөгийг энэ сарын 8-17 өдрийг дуустал зохион байгуулж байна. Уг өдөрлөгт Аймгийн цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Насан туршийн боловсрол төв, Нийтийн номын сан, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар эрчим ТӨХК, Дөрвөлж ОНӨҮГ, Сүхбаатар Тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Өрхийн эрүүл мэндийн төв, Голомт банк зэрэг төрийн шийдвэр гаргагч болон хэрэгжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцлоо.
Өдөрлөгт оролцон иргэдийн дунд Асуулт Хариулт Асуулт /АХА/, Дартс шидэх тэмцээнүүдийг зохион байгуулж авхаалж самбаа, эрдэм мэдлэгээ дайчлан оролцсон иргэдээс дэд байр, тэргүүн байрын эздийг шалгаруулж урамшуулсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%