Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалтай танилцжээ.

2014-09-08

Аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг Сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, сумдын ажлыг эрчимжүүлэх, зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаад иржээ.

Сумдын ажлыг дараах чиглэлээр үзэж шалгасан байна.

1.    Сумын Засаг даргын  “Үр дүнгийн гэрээ”-ний явцын биелэлт

2.    Сумын ерөнхий өнгө төрх, бүтээн байгуулалтын ажилд үнэлгээ өгөх

3.    Сумын төсөвт байгууллагын үйл ажиллагаа,  өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах

4.    Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц

5.    Сумын төвийн өвөлжилтийн бэлтгэл  /дулаан, шугам сүлжээ, уурын зуух, эрчим хүч/

6.    Түлээ,  нүүрсний бэлтгэл ажил

7.    Хадлан тариа, өвс тэжээлийн бэлтгэл ажил/нөөцийн өвс, хадгалалт/

8.    Малын бэлчээр, отор нүүдэл, худаг усны хангамж

9.    Төсөв санхүү, цалин тэтгэвэр олголт

10.  Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн сан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт

11.  Эх хүүхдийн эрүүл мэнд-гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажил үр дүн

12.  Аймгийн  “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт,  мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа

13.  Хүний нөөцийн судалгаа /Албан тушаалтнуудын хувьд төрийн албаны шалгалтанд хамрагдаж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулсан эсэх/

Ажлын хэсэг хөдөөгийн 12 сумын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлын талаарх нэгдсэн тайлан гаргажээ. Мөн цаашид анхаарвал зохих асуудалд зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгсөн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%