Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ахмадын чөлөөт холбоо шинээр байгуулагдаж үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөөгөө баталлаа

2014-09-08

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО шинэчлэн байгуулагдаж үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөөгөө Засаг дарга М.Идэрбатад танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож шийдэлд хүрлээ. Уг санал солилцох, хамтран ажиллах уулзалтаар сумын ахмадын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, эрүүл мэнд тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг асуудлууд дээр зөвшилцөлд хүрсэн байна. Сумын АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО-ны даргаар Ш.Дашням томилогджээ.
Эцэг /эх/-ийн нэр: Шагдар
Нэр: Дашням
Хүйс: Эр
Төрсөн газар: Сүхбаатар аймаг Сүхбаатар сум Баянхүрээ гэдэг газар
Төрсөн: он, сар, өдөр 1958.04.17
Оршин суугаа хаяг: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 7-р баг 52 айлын орон сууц 
Боловсрол: 
• 1965-1975 онд ЕБСургууль 
• 1975-1978 онд НАХЯамны ЦТДСургууль
• 1988-1992 онд Цагдаагийн дээд сургууль Эрх зүйч хуульч
Ажлын туршлага:
• 1978-1988 онд Сүхбаатар аймаг дахь НАХХэлтэст төлөөлөгч
• 1988-1992 онд Аймгийн Цагдаагийн хэлтэст тасгийн дарга
• 1992-1997 онд Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасагт дарга
• 1997-2007 онд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дарга
• 2007-2012 онд Цайрт минераль ХХК-д ҮЭХороон дарга
• 2012 оноос одоог хүртэл Хун Ша И Жань ХХК-д ҮЭХороон дарга

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%