Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХурал, "Оддарьяа сан" ТББ-тай хамтран орон нутагт ажиллаж буй эмч нарын чадавхийг бэхжүүлэх нь сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2018-08-07

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Оддарьяа сан ТББ-тай хамтран орон нутагт ажиллаж буй эмч нарын чадавхийг бэхжүүлэх нь " Зонхилон тохиолддог зарим өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх" сэдэвт нэг өдрийн сургалтыг Аймгийн нутгийн Удирдлагын ордны хурлын танхимд Нэргүйн Сувд болон Шатарбалын Бүжинлхам нарын мэргэшсэн сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зааж сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд болон Баруун-Урт сумын өрхийн эмнэлэгийн эмч, эрхлэгч нар хамрагдаж СЕРТИФИКАТ эзэмшлээ. Оддарьяа нь эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг судалгааны үндсэн дээр үнэлэн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц хайх, ижил төстэй  олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад улс орнуудаас мэргэжилтнүүдээс урьж авчрах, харилцан туршлага солилцох, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, эмч нарын мэдлэг мэргэжил чадавхийг сайжруулах, орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа ТББ билээ. Энэхүү сургалтаар зонхилох эмгэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх дэвшилтэд арга зам, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах арга зүй, хэрэглэгдэхүүн, яаралтай тусламжийн өвчлөлүүдийн энгийн түгээмэл оношилгоо болох дүрс оношилгооны талаар болон иргэдийн зан үйлийг өөрчлөх арга зүйн дадлыг бий болгох тухай голлон сэдэвлэлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%