Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРЭХ ОНД ИРГЭНТЭЙГЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТ БАЙНА

2015-01-05

Мөн аймаг сумдын ИТХурлын үйл ажиллагааг чадавхжуулах хүрээнд 19 сумын ИТХурлын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг хоёр удаа зохион байгууллаа. Аймгийн нийт 533 төлөөлөгчөөс 468 төлөөлөгч сургалтанд хамрагдсан. Сургалтаар иргэдийн төлөөлөл байна гэдэг нь ямар хариуцлага, үүрэг, эрх юм гэдгийг хууль талаас нь ойлгуулсан. Саяхан сумдад ажиллахад иргэдийн хурлын төлөөлөгчид маш сайн идэвхжэж үүргээ ухамсарласан нь харагдаж байна. Авлигатай тэмцэх газартай хамтарч, авлигын мэдүүлэг өгөх эрх бүхий албан тушаалтнуудын сургалтыг ойрын дөрвөн аймгуудыг оролцуулан зохион байгууллаа. Сум бүр иргэний танхимтай, нэг цэгийн үйлчилгээтэй болсон нь үр дүнтэй байгаа нь сумдад ажиллахад харагдаж байна. Иргэний танхимд иргэд сэтгэл хангалуун байна. Дээр үед дарга ирнэ гээд бэлдчихдэг байсан бол одоо байгаа байдлаараа л угтдаг болсон. Иймэрхүү байдлаар иргэдийн хурлын ажил өрнөж байна. Хурлын ажлын алба төлөөлөгчдийн ажиллах нөхцөл, эрхзүйт боломжийг хангах олон талт ажлуудыг зохион байгуулдаг. Төлөөлөгчид маань тодорхой хэмжээгээр тойрогтоо ажиллаж иргэдийн төрийн төлөөлөл байж, санал бодлыг нь төрийн бодлогод тусгуулах тал дээр боломж олгосон жил боллоо. Сумдын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нарт “Хурал” нэгдсэн сайтад ажиллах сургалтыг зохион байгуулсан. Сайтад ороод харахад 37 төлөөлөгчийн мэдээлэл байна, төлөөлөгчид саналаа оруулж, мэдээлэл хийж, ашиг орлогын мэдүүлгээ бөглөж болж байна. Бүх сумд иргэдийн хурлынхаа өдөр тутмын ажлаа тавих боломжтой боллоо. Хурал нэгдсэн сайттай болсон болохоор цахим мэдээлэлд  анхаарч ажиллаж байна.

-Төлөөлөгчдийн давхар дээлний асуудлаар хуурамч тогтоол гарсан тухай ээлжит 8-р хуралдаан дээр яригдаж, та хариуцлага тооцно гэж байсан. Та үнэхээр мэдээгүй юмуу? Энэ хууль бус үйлдэл мөн үү?

-Энэ ганцхан манай аймагт биш бүх аймагт байдаг асуудал, өмнө нь ч байсан одоо ч үргэлжилсээр байна. Төлөөлөгч өөрөө шийдвэр гаргахаар хуульд заасан байдаг болохоор хурал шахаж шаардах боломжгүй, шийдвэр гаргах нь төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал зэрэг олон талтай асуудал л даа. Мөн хуулийн 12-р заалтад хүндэтгэн үзэх бус шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хурлын дарга хүлээж авч, хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй учраас төлөөлөгчөөс татгалз, эсвэл төрийн албаа өг гэх эрх хурлын дарга, хуралд байхгүй. Төлөөлөгч өөрөө хүсэлт гаргавал хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Хуурамч тогтоолын тухайд наймдугаар сард намайг амралттай байсан үед тухайн төлөөлөгч өөрөө хүсээд ажлын албаны дарга тийм бичиг хийж өгснийг саяын 8-р хурал дээр мэдсэн. Тухайн бичиг баримт үйлдсэн хүнд хуулийн дагуу сахилгын арга хэмжээ тооцно.   

-Аймгийн ИТХурлаас санаачлан нээлттэй утас ажиллуулж байгаа. Нээлттэй утсанд иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна? Гомдол саналд хэрхэн хариу өгдөг вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болдоггүй юм уу?

-Иргэд өөрсдөө хэлэлцээд, санаачилсан ажилдаа маш сайн хяналт тавьдаг юм байна. Хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил сайн муу болж буй талаар ихэвчлэн хандаж байна. Улсын болон орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын ихэнх нь иргэдээр хэлэлцүүлэгдсэн болохоор нээлттэй утсаар дамжуулж хяналт тавьж, энэ ажилд оролцож буйгаас харахад иргэдийн оролцоог хангаж ажиллаж байна гэж үзэж байна. Бид төрийн үйлчилгээг иргэдийн онооны картын аргачлалаар үнэлүүлэх гэж байна. Энэ ажил Ирээдүй сургууль дээр хэрэгжээд үр дүн гарсан. Иргэдээр үнэлүүлдэг дүгнүүлдэг арга замруу орохоор эхний ээлжинд иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын ажлын төлөвлөгөөг гаргаад онооны картаар үнэлүүлэх ажлыг гарфикийн дагуу зохион байгуулах гэж байна.

Нээлттэй утас, өргөдөл гомдлын хорооны хайрцганд ирж буй гомдол, саналын хариуг 14 хоногийн дотор ямар нэгэн байдлаар өгдөг. Жижиг ч гэсэн асуудал нь шийдвэрлэгддэг болохоор иргэд нээлттэй утсанд хандах нь ихсэж байна, асуудлаа хэлэх дуртай болж байна. Эдгээрээс дүгнэхэд иргэдийн оролцоо хангалттай болж байна гэж ойлгож байгаа. Хэвлэл мэдээлэлд бид нээлттэй. 1111 төвд иргэд ямар асуудлаар хандаж байгааг шууд нэвтрүүлгээр гаргаж болно . Бүх зүйл нээлттэй гэж бид эхлэхдээ л та бүгдэд хэлж байсан. Энэ ажил өдөр тутам явагддаг учраас та бүгд санаачлаад мэдээлэл авч болно.

-99 багт хүрч ажиллахад та юуг онцлов? Ажилдаа тусгах, хэрэгжүүлэх ямар зүйлийг авч үлдэв?

-Хотонт, Батцэнгэл, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумдад ажиллалаа. Багийн хуралд суулаа. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх тал дээр нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд ихэвчлэн анхаарч ажилладаг. Тийм учраас багийн Иргэдийн нийтийн хурлыг хэрхэн чадавхжуулах, иргэдийн санал бодлыг яаж төрийн бодлого болгох талаар зөвлөмжийг нэлээн сайн өгч байна. Энэ тал дээр ирэх нэг сард аймгийн 101 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын сургалтыг зохион байгуулах гэж байна. Малчдын амьдрал нэг үеэ бодоход сайжирсан, тэр болгон малчид маань манай хотонд дэлгүүр авч ир, сургууль бариад өг гэхгүй байна. Иргэдээс гарч байсан ихэнх санал сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн асуудал байсан. Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нэг иргэн уйлж байсан. Хүүхэд нь цэцэрлэгт явж чадаагүй сургуульд орсон чинь ямар ичгэвтэр хэцүү юм бэ гээд. Бид сумдын нөөц бололцоонд тулгуурлаад алслагдсан багт гэр цэцэрлэгийг ажиллуулах талаар ирэх оны төсөвтөө сайн тусгаарай гэдэг талаас нь үүрэг даалгавар өгсөн. Цэцэрлэг сумын 90 хүүхдийн цэцэрлэгт 160 хүүхэд явж, цаана нь 100 гаруй хүүхэд гэртээ байдаг байна. Бид Цэцэрлэг сумын хуучин эмнэлгийг засчих юм бол боломжтойг сонсоод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засах саналыг иргэд тавсны дагуу цэцэрлэг болгохоор газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн Эрдэнэмандал сумын хуучин сургуулийг цэцэрлэг болгох асуудал яригдсан.

Дээрээс нь иргэдийн эрүүл мэндийн асуудлыг аль ч талдаа нэгдүгээрт авч үзэж байх ёстой юм гэдэг байдлаар ялангуяа аймгийн төрийн захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудад боломжит зөвлөмжүүдийг өгсөн. Өнгөрсөн онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тэрбум 200 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж тавигдлаа. Үүнээс өмнө хотруу үзүүлэхээр маягт аваад явдаг байсан хүний тоо өнөөдрийн хот явсан хүний тоонд зөрүү гарч буй нь үр дүн юм.       

Мөн бид хамгийн олон малтай аймаг гэдгээрээ бахархах ч нөгөө талдаа маш том хариуцлага. Иймд бэлчээрийн менежментийг сайн хийх хэрэгтэй байна. Энэ жил долоон суманд бэлчээрийн менежментийн судалгаа хийгдээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэх шатанд боловсруулагдлаа. Үржил сайтай мал гэхээсээ илүү олон малтай байх нь малчдад хэрэгтэй байгаа учраас малчид олон малтай болохын төлөө явж байна. Судалгааны дүнгээс харахад худаг устай газар бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тийм учраас мянга гарсан олон малтай иргэддээ санал тавь гэж сумын удирдлагуудад зөвлөж байна. Алслагдсан газар буувал бид худгийг нь гаргаад өгье, сард нэг удаа төрийн үйлчилгээг хүргэж байя гэх мэт.

-2015 онд ИТХ юунд анхаарах вэ?

-Төрийн бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хяналттай байлгах, төрийн ажлыг иргэдээр үнэлүүлэх ажлыг хамгийн гол чиг үүргээ болгож ажиллана. Мөн хуулинд заасан эрхийн дагуу аймгийн хурлын төлөөлөгчид болон бусад төлөөлөгчид сум багийн хурлуудад эрхзүйт зөвлөмжийг хүргэж ажиллана.

2015 онд Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэх гэж байна. 1111 төв дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлын шилэн дансны самбар гаргаж тавьсан, тогтоолууд, санхүүгийн зарцуулалт гарсан байгаа. Бид түрүүлээд орж байна зайлшгүй орох нь чухал. Ирэх онд Шилэн дансын хуулинд иргэдийн хурал ихээхэн анхаарал тавьж ажиллана. Төвд байгаа хүмүүс сайтаас харж болж байна. Ялангуяа хөдөө сумын төрийн байгуулагууд, мөн аймгийн байгууллагуудыг сайтад тавихаас гадна самбар гарга гэдэг шаардлагыг тавина. Тийм учраас хурал өөрөө түрүүлээд самбар гаргасан нь үүний илрэл гэж ойлгож болно.

-Аймгийнхаа 2014 оны ерөнхий өнгийг тодорхойлооч?

-Хийгдэж буй бүтээн байгуулалт, бусад арга хэмжээнүүд бүгд иргэд рүү чиглэсэн байгааг та бүхэн харж байна. Энэ нь иргэд маань бий болгож өгсөн сонголт, удирдан чиглүүлэх ажлаа ч иргэд өөрсдөө хийсэн. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхлээр иргэдээс бид санал аваад, эрэмблээд, бодлого болгож чадсан, хянуулсан одоо үнэлүүлэх гэж байна. Иргэн төвтэй байх асуудал маань төгс болж байна гэж үзэж байна. 

2014 оны хувьд манай аймаг нэлээн сайн хөрөнгө оруулалттай жил байсан. Үүнийг Архангай аймгийн УИХуралд сууж буй олон гишүүд, өмнөх сайдуудтай холбож ойлгодог, ойлгох ч ёстой. Нөхцөл бүрдүүлнэ гэж том ажил байдаг. Том бүтээн байгуулалт хийхэд төлөвлөлт нь сайн байсан учраас түрүүлж хэрэгжиж чадсан. Гудамж төсөл л гэхэд гурван аймагт хэрэгжихээр зарлагдсан ч манай зураг төсөв, газар зэрэг төлөвлөлт бэлэн байсан учраас түрүүлж хэрэгжсэн. Нөгөө хоёр аймгийн хувьд төлөвлөлт байгаагүй учраас Увсад дутуу, Хэнтийд хэрэгжээгүй л байна. 2014 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд сайн хэмжээнд явж байна гэж хэлнэ. Улс орны эдийн засгаас болоод зарим ажлууд царцаагдаж байна.

Манай Засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтэс, захиргааны нөхдүүд үүний араас маш сайн хөөцөлдөж байгааг хэлнэ. Ер нь хөөцөлдөлгөөний хүчинд хэрэгждэг, түрүүлж хэрэгждэг. Хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэх гэж буй ажлаа чанартай хийлгэх нь чухал байна. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр хяналт тавь гэдэг шаардлагыг бүх сум, аймгийн хүрээнд тавиад шалгуулаад дүгнэлтээ тавиад тухайн үед нь хэвлэл мэдээллээр мэдээлж байсан.

-Ажилд алдаа оноо хосолдог. Та аймгийн ямар ажилд шүүмжлэлтэй хандах вэ? Бас ямрыг нь онцлох бол?

-2013, 2014 он их бүтээн байгуулалтын он жил байсан, иргэд ч хэлж байна, ирж буй зочид ч хэлж байгаа. Бүх аймгийн ИТХурлын дарга, Засаг дарга, ерөнхий сайд манай аймагт ирж ажиллах гэж байна гэхээр энд ажил хийгдсэн, жишиг байгаа учраас ийм санал гарсан байх. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар ирж ажилласан.

Хувь хүний хувьд алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа давтахгүй байх нь чухал. Төрийн байгууллагад алдаа бага гарч байгаасай гэж боддог. Би аймгийн Иргэдийн хурал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга гэдэг утгаараа олон зүйл дээр суралцаж байна. Хашиж байгаа алба маань маш олон санаа оноог, алдаагүй ажиллах хариуцлагыг бий болгож байдаг юм байна. Миний хувьд ажлын хоногийн бүхий л цагуудад иргэнтэйгээ уулзахад нээлттэй байдаг. Олон хүнээс олон санаа авч өөрт буй зүйлээ хүнд хүргэх ажлууд явагдаж байна. Өмнө нь бизнесийн салбарт ажиллаж байсан туршлага өнөөдөр хүмүүст өгөх санааны маань том сургууль байжээ гэж боддог. Аймгийн 1-р хуралдаанаас хойш 9-р хуралдаан хүртэлх хуралдаанууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хуралдааныг үзээд ямар алдаа гаргасан ямар зүйл дээр оносон байна гэдгийг иргэд маань дүгнэж цэгнэж буй байхаа.

-Тендертэй холбоотой хардалт байсаар л байна. Тэргүүлэгчдэд энэ талаар гомдол ирдэг үү? Та ер нь тендер-чанар-гүйцэтгэлийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Аливаа зүйл сайнтай муутай байдаг. Тэр болгон сэтгэлд хүрнэ гэдэг хэцүү. Би төрийн захиргааны байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй зарим нэг ажлууд дээр хяналт тавиад очихдоо өөрийн нүдээр хараад дүгнэлт өгөх нэг талтай, мэргэжлийн байгууллагын  дүгнэлт нэг талтай гэж ойлгодог. Жишээлбэл шинэ Булган хангай хорооллын дэд бүтцийн ажлууд, Петровисийн хажуу талын гүүрний хажуугаар гарсан шугам их хүнд нөхцлөөр цаашаа гарсан. Үүнд санаа зовж л сууна.

Эдгээр ажлуудын даалгаврыг өгсөн төрийн мэргэжлийн байгууллага, тендерийн шалгаруулалт хийсэн бас нэг нэгж, хяналт тавьж байдаг мэргэжлийн байгууллагууд байгаа. Аливаа юмыг цаг хугацаа харуулна. Сэтгэлд хүрэх ч зүйл байна хүрэхгүй байгаа ч юм харагдах юм. Хүрэхгүй байгаа зүйл дээр хувь хүнийхээ санааг гаргаад байж болохгүй л дээ. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах ёстой гэж боддог. 1111 төвөөр ирсэн гомдол саналуудыг мэргэжлийн байгууллагуудад уламжилж үзүүлж харуулдаг. Үнэхээр цаад талд нь зургийн даалгавар, тендерийн нөхцөл, шалгаруулалтад алдаа мадаг байдаг бол хууль хүчний байгууллага байж байдаг учраас тэр нь муу тэр нь сайн гэж дүгнэх боломж байхгүй. Ялангуяа иргэн рүү хандсан бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл дээр хяналт сайн тавьдаг, тухайн мэргэжлийн байгууллагын хүмүүст уламжилдаг. 

-Санал гэлтгүйгээр үнэхээр болохгүй байгаа зүйл дээр хариуцлага тооцох ч юмуу арга хэмжээ авч болдоггүй юм уу?

-Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн жил Цэцэрлэг хотын төвөөс урагшаа явсан замын асуудалд иргэдээс маш их санал ирсэн. Бид мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, хурлын төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй очоод тухайн замыг хүлээж аваагүй. Уг замыг энэ жил хийх ёстой байсан, бид дахин асуудал тавьсан. Ирэх хавар хийхээр болсон. Тэгэхлээр ийм юм байж болно. Ялангуяа иргэдийн сэтгэл санаанд нийцэхгүй зүйл байвал иргэдтэйгээ нийлж байгаад ямар ч нөхцөлөөр ажиллаж чадна.

-Улсын эдийн засаг санхүү хэцүү болсон. Орон нутгийн төсвийн эрх мэдлийн хүрээнд яаж ажиллах шаардлагатай байна вэ?

-Улс орны эдийн засаг хүнд байна, орон нутгийн төсөв танагдаж байна. Миний нэг эмзэглэж байгаа юм төрийн албан хаагчийн орон тооны цомхотгол. Миний хувьд 2015 онд эдийн засгаа хэмнэхийн тулд хүн цомхотгохын эсрэг байр суурьтай байгаа. Саяхан болсон Засгийн газрын өргөтгөсөн хурал дээр ч илэрхийлсэн. Харин төрийн зарим нэг тэвчиж болохуйц зардлуудыг хэмнэе, дээрээс нь эдийн засгийн нөхцлийг бүрдүүлж байдаг баялаг бүтээгчдийг дэмжиж энэ байдлаас гарна.

Төр захиргааны байгууллагууддаа чиглэл өгсөн байгаа. Аль суманд том алинд нь жижиг үйлдвэрлэл хөгжих боломжтой байна жагсаалт гарга гээд. 2015 онд “Иргэн таны төлөө” уриалгатай жил болж байна. Бидний зорилго иргэнийхээ төлөө болохоор үүнийг маш сайн дэмжинэ. Шинэ оны эхэнд ялангуяа бизнес эрхлэгчдэдээ ийм, ийм ажлыг дэмжинэ, тусална гэдгээ хэл гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд ч ажиллана. Мөн орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих тал дээр төлөвлөлт гаргах чиглэл өгсөн. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг 2015 онд дэмжих үйл ажиллагаа нэлээн идэвхжинэ гэдгийг хэлмээр байна.

-2014 онд төсөв зарцуулалт үрэлгэн байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үүнтэй санал нийлэхгүй. Харин ч хавчигдмал байдалд байсан. Хэрвээ төсөв хөрөнгөтэй байсан бол хийх хэрэгжүүлэх санал санаачилгууд хураалттай байна. Тэр болгонд хүрэхгүй байгаа юм чинь тарчигхан л байсан гэсэн үг. Ирэх онд бүр л тарчигхан байхаар байна. Үүнд зохицож эвлэрэхээс өөр аргагүй учраас төсвийн байгууллагууд нэлээн сайн бүсээ чангалаад хүнээ халах биш өөр аргаар эдийн засгийн хэмнэлтээ хийж явах нь зөв гэж бодож байна.

-ИТХ-ын ажилтнуудын уялдаа холбооноос уу, ямартай ч 2014 онд хэвлэл мэдээлэлтэй харилцах, мэдээлэл өгөх талаар хангалттай ажиллахгүй байгаа нь анзаарагдсан. Хурлын тогтоол шийдвэр, төсвийн зарцуулалт шуурхай мэдээлэгдэж чаддаггүй. Энэ байдал ирэх онд засрах уу?

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын хувьд сайн ажиллаж байна гэж хэлнэ. Зарим нэг мэдээлэл хоцорч очдог байсан тал бий байх.Бүр очихгүй байна гэж байхгүй. Ирэх онд үүнийгээ анхаарч ажиллана. Төрийн байгууллагын хүмүүст санал болгоод аймгийн ЗДТГазрын коридорт 2015 оны том календарьчилсан төлөвлөгөө гаргах гэж байна. Хэлтэс, газар, агентлаг, сумд нь тухайн сард явагдах чиг үүрэг, ажлаа ямар аргачлалаар байдаг юм тавиад тэрэнтэйгээ уялдуулж ажилла гэж. Манай хурлын ажлын албаны төлөвлөгөө байдаг. Манай төлөвлөгөөтэй сумдын хурлын төлөөлөгчид нийлж ажиллаад олон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Мөн төлөвлөгөөн дээрээс санаа аваад манай суманд ийм ажил зохион байгуулаад өг гэдэг асуудлыг тавьж байна. Ажлын албаны залуучууд маань багийн нэг өдрийг төгс байдлаар хийж хэвшээд явж байна. Нэгдсэн төлөвлөгөө гарчих юм бол түүн дээрээсээ хараад хамтран ажиллая гэсэн бодолтой байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

Төрийн байгууллага, ард иргэдийн толь болж байдаг хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын хамтын ажиллагаа чухал байдаг нь энэ ажлууд дээрээс нэлээн сайн нь харагдаж байна. Миний хувьд иргэдийг төлөөлж буй дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлж байдаг дарга юм. Хэвлэл мэдээллийнхэн маань иргэний том нүүр царай учраас төрийн алдаа оноо хоёр дээр ямар ч тохиолдолд хэвлэл мэдээллийнхэнтэй, иргэнтэйгээ хамт байна гэдгээ иргэний даргын хувьд уламжилъя.

Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/1089/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%