Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрогт болох нөхөн сонгуулийн талаар Сонгуулийн хороо мэдээлэл хийлээ.

2018-08-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын 2 дугаар багт нөхөн сонгууль явуулахаар шийдвэр гаргаж, аймгийн сонгуулийн хороог байгуулсан. Аймгийн сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ийнхүү аймгийн АН-аас нэр дэвшигч Жамба овогтой Батсуурь, МАН-аас нэр дэвшигч Санжаа овогтой Цэрэндондов нарыг нэр дэвшигчээр бүртгэж, МАХН-аас нэр дэвшигч Цагаанхүү овогтой Тод-Эрдэнийг Сонгуулийн тухай хуулийн 2 үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргажээ. Түүнчлэн аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Чулуунбат, нарийн бичгийн дарга Х.Төмөрхуяг нар хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэр дэвшигчдийг аймгийн  телевизүүдээр нийтэд мэдээлэв. Баруун-Урт сумын 2 дугаар багийн сонгогчид 2018 оны 10 дугаар сарын 7-ны ням гарагт саналаа өгөх юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%