Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж Ц.Жигжиджав агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

2018-09-10

"Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр". Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийн улс орон даяар "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ. 
Энэ өдөр бид улс төрийн хилс хэрэгт өртөн амиа алдсан иргэдээ дурсан, тэдний үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг билээ. Сүхбаатар аймгийн ИТХ, Баруун-Урт сумын ИТХ-аас хамтран эл өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн анхны ерөнхий сайд асан Ц.Жигжиджав агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 1000 зул өргөх ёслол, "Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" зохион бичлэгийн уралдааныг тус тус зохион байгууллаа. 
Баруун-Урт сумын ИТХ-аас зарласан "Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" 
Зохион бичлэгийн уралдаанд:
1-р байр 3-р Бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн
2-р байр 1-р Бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Нинжболор
3-р байр 1-р Бүрэн дунд сургуулийн 12в ангийн сурагч Б.Дэлгэрчимэг нар шалгарч "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнагдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%