Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Өрхийн хөгжилд-Бидний оролцоо“ нэг сарын аян зарлалаа.

2014-09-10

Аймгийн ИТХ-аас 2014 оныг "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүл бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан Уг уриалгын жилийн хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өрхийн хөгжилд-Бидний оролцоо“ нэг сарын аяныг зарлаж байна.
Уг аяныг Баруун-Урт сумын ЗДТГ, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өрхөд үзүүлж буй ажил үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлийн дагуу хандивын сагсыг хувиийн хэвшлийн албан байгууллага, худалдааны төвүүдэд аялуулах бөгөөд Зүүн бүсийн худалдааны төвд нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж сагс аялууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%