Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхий сайд агсан Б.Жигжиджавын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

2014-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 9-р сарын 10-нд тохиодог бөгөөд энэ жил хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Мөнхжаргал, Аймгийн ЗДТГазар, Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Наранбаатар, нарийн бичгийн дарга Г.Батболд,  ЗДТГазрын дарга Б.Амарзаяа нар хэлмэгдэгсдийн үр хүүхэд төрөл төрөгсдийн хамт Монгол Улсын Ерөнхий сайд агсан Б.Жигжиджавын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, Аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд буяны ном хуруулж, 1000 зул өргөн хүндэтгэл үзүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%