Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМТДАА ХАЙРЛАЯ" ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ.

2018-09-17

       "Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр"-ийг дэлхийн 150 гаруй оронд 9-р сарын 15-ны өдөр нэгэн зэрэг зохион байгуулав.  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын хог хаягдлын  дахин боловсруулах үндэсний холбооноос санаачлан улс орон даяар зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгж, албан байгууллага идэвхитэй оролцов. Байгаль дэлхийгээ хайрлах хамгаалах , нийгмийн сэтгэхүйг өөрчлөх , өсвөр насныхан, залуучууд иргэд, олон нийтэд зөв хандлагыг бий болгоход аймгийн ИТХ-аас идэвхийлэн оролцов. Хүмүүн бидний  буруутай үйл ажиллагаанаас эх дэлхийн газрын хөрс эвдэрч бохирдох ёсгүй ээ. Газар нутаг, ус , агаар бидний амьдралын их булаг билээ. Эх дэлхийгээ хамтдаа хайрлацгаая хүмүүс ээ!

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%