Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн сургалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын "Иргэний Танхим"-д болж байна.

2014-09-10

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын сургалтыг жил бүр зохион байгуулдаг.  Сүүлийн 3 жилийн хугацаанд тус Холбооноос хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн дасгалжуулагчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, тэдэнд зориулж Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ “С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг 2 бүсэд төвлөрүүлэн, бүх аймгийн дасгалжуулагчдыг хамруулан оролцуулах боломжийг олгосон байна. 
Зүүн бүсийн аймгуудыг Сүхбаатар аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 9-р сарын 10 өдрөөс 23 өдрийг дуустал Баруун-Урт хотын "Иргэний Танхим"-д явагдана. Сургалтын нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд Монголын хөлбөмбөгийн Сүхбаатар аймаг дахь “Элч төлөөлөгч” Ц.Лхамсүрэн, аймгийн ССАЖГ-ын дарга Батнасан нар оролцсон байна. Энэ сургалтанд Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 23 дасгалжуулагч хамрагдан оролцож байгаа бөгөөд AFC-гээс томилогдсон өндөр мэргэжлийн сургагч мэргэжилтэн Shiyaz Mohamed сургалтыг удирдан явуулж байна. 
Дараагийн сургалт 9 дүгээр сарын 14-нд Баянхонгор аймагт эхэлнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%