Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Хүүхдийн урлаг, спортын наадам” эхэллээ

2018-09-28

Архангай аймагт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Тус наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний авъяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг ахиулах, урлаг, спортоор дамжуулан гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг олгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

“Хүүхдийн урлаг, спортын наадам”-д 19 сумын ЕБС, цэцэрлэгийн 2-18 настай 3000 орчим хүүхдүүд урлагийн 7 төрөл, спортын 5 төрөлд өрсөлдөнө.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн удирдлагууд зургаан сургуулийн "Багш хөгжлийн танхим"-д 4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг, сургууль, цэцэрлэг бүрийн "Ёс заншлын танхим"-д монгол тоглоомын багцыг бэлэглэв.



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%