Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Мөнххаан суманд ажиллажээ.

2018-10-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газар, Прокурорын газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбарын төлөөллүүд хамтран 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг бэлтгэн тарааж, байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга авч ажиллаж салбар салбарын албан хаагчид урөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад сургалт сурталчилгаа, ухуулга яриаг хийж, охидод зөвлөгөө өгч ауилласан ба Цагдаагийн газраас тус суманд байгаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан болон холбогдож болзошгүй иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%