Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өндөршил суманд Тогтвортой амьжиргаа-3 төслийн дэд төсөл хэрэгжиж байна.

2018-10-02

Тогтвортой амьжиргаа-3 төслөөс " ОНХС -ийн төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төсөл" уралдаан зарлаж 18 суманд хэрэгжиж байна. Манай аймгийн Өндөршил суманд тус дэд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд  үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Өндөршил сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын хороог чадавхжуулах "Олон нийтийн оролцоо-Оргилд хүрэх зам" дэд төслийг 2018 оны 09 сарын 24-өөс 10 сарын 30-ны  хүртэл хэрэгжүүлэх бөгөөд дэд төслийн нээлт, эхний сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Өндөршил сумын ИТХ-ын төлөөлөгч, хяналтын хорооны 24 гишүүн хамрагдсан бөгөөд төслийн сургалтыг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар,  Удирдлагын академийн багш Отгонтуяа, төслийн зохицуулагч Б.Энхтүвшин  нар удирдан зохион байгууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%