Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2018-10-08

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагаас хуралдав. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэв.
1. Аймгийн хэмжээнд нэг иргэнд үнэгүй өмчлүүлэх газрын дээд хэмжээ тогтоох тухай
2. Аймгийн хэмжээнд 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалт тогтоох тухай
3. Баруун-Урт сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт 2018 онд эзэмшүүлэх газрын төлөвлөгөө батлах тухай
   Танилцуулах нь : ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга С. Энхболд
4. Сүхбаатар аймгийг " Монгол адууны өв соёлын төв " болгох тухай
   Танилцуулах нь : Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат
5. " Хар ямаат"-ын тусгай хамгаалалтын менежментийн төлөвлөгөөний 5 жилийн ажлын тайлан
   Танилцуулах нь Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ш. Нямхүү
6. Хамтын менежментийн зөвлөлийн бүтцийг албажуулах
7. 2018 онд аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах Цагаан зээрийн тооны дээд хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ,харин Газар олгох зарим зөвшөөрлийг хязгаарлах тухай асуудлыг хойшлуулж, дахин ИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%